x

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.08.16) болж, дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа.

Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 22 үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл өгсөн үүрэг даалгаврын 20 нь 100, нэг нь 90, нэг нь 70 хувь буюу 93.9 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг, мөн гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврууд 100 хувь хэрэгжсэн байна.   

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, цагдаагийн газар, Худалдан авах ажиллагааны алба болон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨТҮГ-аас цаг үеийн мэдээллийг өглөө.   

“Алтай хотхон”, “Нарны хороолол”-ыг холбосон явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Нямсүрэн дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын явцын талаарх мэдээллийг өглөө. Тухайлбал, Баянгол дүүрэгт 2023 онд 1, 16, 24, 33-р хорооны 4 байршилд авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар:

  • 1-р хороо, Богд-Ар хороолол,

  • 24-р хороо, Алтай хотхон, Дунд гол дагуух зам

  • 33-р хороо, 67-р байр орчмын замын ажил эхэлсэн бол 16-р хороо, “БОСА” төвийн хойд талын зам шинэчлэн засварлах ажил хараахан эхлээгүй байна.

Түүнчлэн энэ онд дүүргийн хэмжээнд 8 хорооны 8 байршилд авто зогсоолын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Үүнээс 4 байршил буюу 5-р хороо, “Тэмүүлэл хотхон”, 14-р хороо, 13б байрны ар тал, 4-р хороо, 20 дугаар сургуулийн баруун талд, 2-р хороо, далан дагуу 33-р хороо, 66,67 байрны авто зогсоолын ажил дууссан байна. Одоо 10-р хороо, Хорооны цогцолбор байрны урд талын зогсоолын ажил хийгдэж эхэлсэн бол 23-р хороо, Хорооны байрны урд тал, 3-р хороо, 41-р байрны зүүн талын зогсоолын ажил удахгүй эхэлнэ гэлээ. Түүнчлэн энэ энд дүүргийн хэмжээнд 18 хорооны 38 байршилд явган замын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 22 байршилд ажил хийгдэж, зарим нь дуусаад байна.

Үүнээс гадна энэ онд ДТХО-аар хийгдэж буй томоохон ажил нь 24, 26-р хороонд байрлах “Алтай хотхон” “Нарны хороолол”-ын дунд  хийгдэж буй явган хүний гүүрэн гарцын ажил бөгөөд гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлсэн гэдгийг онцоллоо.

Гэрээ байгуулсан, зөвлөмж хүргүүлсэн 38 төсөл арга хэмжээ байна

Дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2023 онд зохион байгуулж буй ажлын талаарх мэдээллийг өглөө. Тус албаны ахлах  мэргэжилтэн Ч.Анхбаярын өгсөн мэдээллээр “Дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2023 онд нийт 11,8 тэрбум төгрөгийн 47 төсөл арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулж, ажиллаж байна. Үүнд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 4, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 12, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20, дүүргийн бусад зардлаар санхүүжих 11 төсөл арга хэмжээ байна. Үүнээс оролцогчгүй цуцлагдсан 7, тендер зарлагдсан 1, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 1, гэрээ байгуулагдсан, зөвлөмж хүргүүлсэн 38 төсөл арга хэмжээ байна. Хэрэгжиж эхлээгүй зарим төсөл арга хэмжээний тухайд тендер зарласан ч оролцогчгүй гэсэн шалтгаанаар 2-6 удаа цуцлагдсан гэсэн мэдээллийг өглөө.   

Цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээг эцэг эхчүүдэд чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулна

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар цаг үеийн мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллаж байна. Энэ зуны хувьд нийслэл хотод бороо их орсноос үер, ус их байсан. Үүнээс шалтгаалж гэдэсний халдварт өвчний гаралт нэмэгдсэн ч эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээ, тусламж үйлчилгээг хүргэж ажиллалаа.  

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор цэцэрлэгийн багш болон хүүхдүүдээс эрүүл мэндийн шинжилгээ авна. Энэ ажлыг дүүргийн Боловсролын хэлтэс, НХХ-ийн хэлтэстэй хамтран нарийн хуваарь гаргаж, аль болох эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулна гэдгийг хэллээ.

“АЮУЛГҮЙ ГУДАМЖ - ХЯНАЛТ” арга хэмжээг зохион байгуулна

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа 2023 оны долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 14-ний хооронд дүүргийн нутаг дэвсгэр дээрх гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээллийг нийт удирдах ажилтнуудад өглөө. Энэ үеэр дүүргийн ЗДТГ-аас Цагдаагийн газар хамтран хариуцсан нутаг дэвсгэрт гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “АЮУЛГҮЙ ГУДАМЖ - ХЯНАЛТ” арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээ энэ сарын 18-ны өдрөөс буюу энэ баасан гарагаас эхлэх юм. Иймд хороод энэ ажилд идэвхтэй оролцож хамтран ажиллах шаардлагатай гэв.

“Баянгол Шинэ өргөө” ОНӨТҮГ ДТХО-аар 7 машинаар парк шинэчлэл хийлээ

“Баянгол Шинэ Өргөө” ОНӨТҮГ-ын Дотоод хяналтын ахлах мэргэжилтэн Г.Даваасүрэн хог цэвэрлэгээ болон тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг танилцууллаа. Тэрбээр долоо, наймдугаар сард бороо их орж, үер их болсонтой холбоотойгоор “Баянгол Шинэ өргөө”-н зам талбайн үйлчлэгчид амралтгүйгээр, ачаалал өндөртэй ажилласан. Үер усны улмаас гудамж, авто зам талбайд үүссэн хог хаягдал, лаг, шавар шороог тухай бүр цэвэрлэж, зорчих хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллалаа. Хог тээвэрлэлтийн тухайд энэ жил ДТХО-аар 7 машинаар парк шинэчлэл хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 5 машин хүлээн авч үйлчилгээнд гаргасан бол удахгүй хог тээврийн 2 машинаа хүлээж авна. Мөн чанарын шаардлага хангахгүй, ашиглалтаас гарсан машинуудаа акталж байна.
Энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 300 тонн давс авах саналаа холбогдох хэлтэст хүргүүлсэн. Энэ жил төв зам дагуух цэвэрлэгээг нийслэлийн ЗАА-тай гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд хариуцсан гүйцэтгэх бол “Баянгол шинэ өргөө” хороолол дотор замын талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллана.

Түүнчлэн энэ баасан, бямба гарагт дүүргийн нутаг дэвсгэрт шарилж устгах их цэвэрлэгээг зохион байгуулна. Үүнд ААНБ-ууд болон СӨХ, иргэдийг идэвхтэй оролцуулахад хороод хамтарч ажиллана уу гэв.  

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн хэд хэдэн зүйлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан, цэцэрлэгийн багш болон хүүхдүүдээс авах шинжилгээг ямар нэг хүндрэлгүйгээр зохион байгуулах, мөн ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил өнөөдрөөс эхлүүлж байгаа тул дүүргийн холбогдох хэлтсүүд хороодын Засаг дарга нар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн газартай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохион байгуулах шаардлагатай байгааг онцлоод дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:  

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах,

  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх,

  • Энэ сарын 18-19-ний өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт 90 минутын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах. Энэ ажилд хороод идэвхтэй оролцож, 18-ны өдөр зохион байгуулах их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон ААНБ-уудыг, 19-нд болох их цэвэрлэгээнд иргэд, оршин суугчдыг идэвхтэй оролцуулах, СӨХ-д хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэх,

  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах,

  • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах,

  • 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулах,

  • Дүүргийн ЗДТГ-аас дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран хэрэгжүүлж буй “Аюулгүй гудамж-Хяналт” арга хэмжээнд хороод болон дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран оролцох, 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 1 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 5 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 13 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 13 цаг 14 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 15 цаг 20 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 15 цаг 26 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 15 цаг 46 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 15 цаг 51 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 15 цаг 56 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 3 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 16 цаг 8 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 16 цаг 40 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top