x

БШУ-ны сайдаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн Баянгол дүүрэгт ажиллалаа

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль бий. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон бөгөөд БШУ-ны сайдаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн дүүргүүдэд ажиллаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БГД-ийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон салбарын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Боловсролын Ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагын холбогдох хүмүүс багтсан Ажлын хэсгийнхэн Баянгол дүүрэгт ажиллалаа.

Ингэхдээ 2023-2024 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа Эрдмийн Өргөө Цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийнхантай уулзсанаас гадна 28 болон бусад сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Баянгол дүүрэгт 2023-2024 оны хичээлийн жилд дөрвөн сургуулийн 116 бүлгийн 5050 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа. Тодруулбал,

  • Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн 40 бүлгийн 1600,  

  • Нийслэлийн 28-р сургуулийн 46 бүлгийн 2070,

  • Нийслэлийн 141-р сургуулийн 16 бүлгийн 720,

  • Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 14 бүлгийн 660 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа юм.

Эдгээрээс Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн ачаалал хамгийн өндөр нь бөгөөд тодруулбал, дүүргийн 5, 6, 25, 28, 29, 30 дугаар хорооны нийт 6200 гаруй хүүхэд өнгөрсөн онд хичээллэсэн. Ингэхдээ гурван ээлжээр хичээллэхгүйн тулд  "Эрхэт Эрдэм" сургуулийн байрыг түрээсэлж, зохицуулалт хийж байсан юм. Тэгвэл энэ хичээлийн жилд тус сургуульд суралцах хүүхдийн тоо 400 гаруйгаар нэмэгдэж нийт 6600 орчим хүүхэд суралцах судалгаа гарсан байна. Иймд 2018 оноос эхлүүлсэн 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг 9 дүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулах асуудлаар Ажлын хэсгийнхэн тухайн сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Солид констракшин” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Гүйцэтгэгчийн зүгээс өргөтгөлийн барилгыг 2018 онд эхлүүлсэн ч захиалагч тал болон Ковид-19 цар тахал зэрэг олон шалтгаанаас болж барилгын ажил удааширсан. Гэхдээ өөрсийн бүх боломжид тулгуурлаж барилгыг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Одоо барилгын гүйцэтгэл 90 хувьтай байна. Барилгыг дуусгахын тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн. Ажлын хэсгийнхэн ярилцаж, санал солилцоод Техникийн комиссыг хуралдуулахаар болсон бөгөөд харин өргөтгөлийн барилгыг хичээлийн шинэ жилээс өмнө барьж ашиглалтад оруул гэсэн үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө.  

Мөн дүүргийн 11-р хороонд байрлах 960 хүүхдийн хүчин чадалтай 28 дугаар сургуулийн барилгын явц болон тулгамдаж байгаа асуудлын талаар сургуулийн удирдлагууд мэдээлэл өгсөн. Тус сургуулийн барилгын гүйцэтгэгч “Содон номин констракшн” ХХК 2022 оны 4 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ оны долдугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөх байсан. Гэвч өнөөдрийн байдлаар зоорийн давхрын төмөр бетон, араг бүтээцийн ажил дуусаж хоёрдугаар давхрын карказ угсралтын ажил хийгдэж байгааг Гүйцэтгэгчдийн зүгээс нэмэлт санхүүжилт олгох, магадлалын нэгдсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газарт шалгуулах шаардлагатай байгаа. Барилга ирэх онд барилга ашиглалтад орно гэсэн мэдээллийг өглөө. Мөн 28-р сургуулийн удирдлагуудын зүгээс 2023-2024 оны хичээлийн жилд МҮИС-ийн байрыг түрээсэлж зохицуулалт хийхээр төлөвлөсөн гэдгийг хэлсэн юм. 

Түүнчлэн Баянгол дүүргийн 26-р хороо, Нарны хороололд байрлах 141 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Иймд тус сургуулийн зүгээс 24-р хороо, “Коёо таун”-нд байрлах 5 давхар барилгыг түрээсэлж хичээллүүлэхээр холбогдох газарт саналаа хүргүүлсэн гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөн.

Мөн Баянголд дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байгаа бас нэг сургууль нь дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Оюуны ундраа цогцолбор сургууль”. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд “Русская гимназия” сургуулийн байрыг түрээсэлж зохицуулалт хийхээр мөн л холбогдох саналаа дээд шатны байгууллагад хүргүүлсэн байна. Түүнчлэн ирэх хичээлийн жилд тус сургуулийн ачаалал нэмэгдэх тул 22 дугаар сургуулийн хуучин барилга, заалыг буулгаж 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих боломжтой гэдгийг дүүргийн удирдлагууд Ажлын хэсгийнхэнд танилцууллаа.     

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 23 цаг 51 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 59 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top