x

Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсэж, дүүргийн тугийг гардууллаа

Монголын хүүхдийн спортын VII их наадам зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулагдана. Энэ наадамд Баянгол дүүргээс 185 тамирчин, 25 багш, дасгалжуулагч гээд нийт 210 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын 19 төрөлд өрсөлдөхөд бэлэн болоод байгаа юм.

Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн БТСХ-ны дарга Г.Батбаяр, ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцох нийт багш, дасгалжуулагч, баг тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, БГД болон дүүргийн Спорт хорооны Тугийг гардууллаа.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Спортын наадамд дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт баг тамирчдадаа баяр хүргэе. Энэ наадмын анхан шатны тэмцээн өнгөрсөн 2-р сараас 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл спортын 13 төрөлд зохион байгуулж, давхардсан тоогоор 295 байгууллагын 4318 тамирчин өрсөлдсөн. Үүнээс шилдэг 185 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаараа шалгарч Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцож байна. Мөн тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувцас хэрэглэл, унаа бусад зардлыг дүүргийн ЗДТГ-аас 100 хувь бүрэн хариуцаж байна. Иймд тамирчид та бүхэн юунд ч санаа зоволгүйгээр тэмцээн уралдаандаа нэг баг, хамт болж амжилттай оролцоод ирээрэй. Нийт тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм. Мөн энэ үеэр тэмцээнд оролцох тамирчдадаа хувцас, хэрэглэл гардууллаа.

Ташрамд мэдээлэхэд, 2023 оны Хүүхдийн спортын өвлийн VII наадамд Баянгол дүүрэг спортын 5 төрлөөр 45 тамирчин өрсөлдөж 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Нийслэлийн хэмжээнд 1-р байр, улсын хэмжээнд 4-р байрт шалгарсан амжилттай оролцсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top