x

Б.Мөнгөнхуяг: Баянгол дүүрэг цахим шилжилтийн хүрээнд 48 төрлийн цахим программ, аппликэйшнээр 246 мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам(ЦХХХЯ)-наас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 7 хоног тутамд Шилэн индекс зарладаг болсон. Энэхүү үнэлгээгээр дүүргүүдээс Багануур 76.05, Баянгол 74.64 хувиар тэргүүлсэн юм. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуягаас дүүрэгт хийгдэж байгаа цахим шинэчлэлийн талаар тодрууллаа.

-ЦХХХЯ-аас энэ долоо хоногт яамд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага мөн дүүргүүдийн Шилэн индексийг зарласан. Энэ индексээр Баянгол дүүрэг хоёрдугаарт бичигдсэн байна. Танай дүүргийн хувьд  мэдээллээ ил тод, нээлттэй шилэн болгохын тулд ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?  

-ЦХХХЯ-аас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Энэхүү үзүүлэлтээр манай дүүрэг 74.64 хувиар үнэлэгдэж хоёрдугаар байрт орсон. Манай ЗДТГ болон нийт алба хаагчдын хувьд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллээ ил тод, шилэн байлгахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын алба хаагчид, 34 хороо болон 23 харьяа хэлтэс байгууллагын албан хаагчид маань 48 төрлийн цахим программ, аппликэйшнээр 246 мянган иргэнд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

-Баянгол хүн ам ихтэй хотын төвийн дүүрэг. Мөн хүн амынх нь олонх нь залуус  учраас төрийн байгууллагаар очиж үйлчлүүлэхээс илүүтэй Нэг цэг, эсвэл  Киоск машинаар үйлчлүүлэх нь их байдаг. Ингэхэд танай дүүргийн хэмжээнд Нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг хэчнээн газар байна вэ?

-Манай дүүргийн хувьд иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах ажлын хүрээнд хэд хэдэн байршилд нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байна. Тухайлбал, 13-р хороо И-март Хороолол салбарт Хэрэглэгчийн үйлчилгээний “Нэг цэг”-ийг байгуулан ажиллаж байна. Энэ цэгээр өдөртөө 330 гаруй хүн үйлчлүүлдэг. Мөн дүүргийн хүн ам хамгийн их үйлчлүүлдэг ЗДТГ-ын дэргэд Нэг цонхны үйлчилгээгээр өдөртөө мөн л 260 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үүнээс гадна хүн ам хамгийн их төвлөрсөн 24-р хороонд Нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Энд ганц 24-р хороо биш 26 гээд бусад хорооныхон үйлчлүүлэх боломжтой бөгөөд бидний тооцоолсноор  23 мянга гаруй иргэн үйлчлүүлнэ. Мөн 14-р хороонд байрлах Спорт хорооны байранд “Нэг цэг” байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ цэгээр үйлчлүүлэх иргэдийн тоо мөн л олон. Тодруулбал, ойр орчмын хороод буюу 11, 12, 14, 15, 17, 23, 34-р хорооны 32 мянга гаруй иргэд үйлчлүүлэхээс гадна бусад хороо мөн дамжин өнгөрч байгаа өөр дүүргийн иргэд хотын төв рүү оролгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэсэн тооцооллыг гаргасан. Үүнийг дагаад хотын төв рүү чиглэх түгжрэл буурах гээд олон давуу талтай юм.  

-Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яамд төрийн үйлчилгээг иргэддээ хурдан шуурхай хүргэх Киоск машиныг нэвтрүүлээд байгаа.

-Тийм. Манай дүүрэгт 2022 онд 2 ширхэг киоск машиныг Дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний танхимд байршуулсан бол хүн ам ихээр төвлөрсөн 26 дугаар хорооны үйлчилгээний танхимд мөн нэгийг байршуулсан. Ингэснээр 3 цэгт киоск машинаар төрийн үйлчилгээг үзүүлж байна. Киоск машинаар 55 байгууллагын 600 төрлийн үйлчилгээний төлбөрийг төлж болохоос гадна иргэд төрийн үйлчилгээг авахдаа банк явж мөнгө тушаадаг байсныг хөнгөвчилснөөрөө давуу талтай. Мөн гадаад паспорт захиалах, татвар, торгууль , үйлчилгээний хураамж төлөх , автобусны билет захиалах гээд нэг зэрэг олон үйлчилгээг авах боломжтой. Иргэдийн хувь ам сайтай байгаа. Түүнчлэн манай дүүргийн хэмжээнд нийт 10,581 нэгж талбар газрыг 100 хувь газрын цахим системд оруулсан. Иргэд “E-газар” app ашиглан төрийн 36 төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн.

-ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний  зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг дүүргүүдэд нээн ажиллуулж байгаа. Танай дүүрэгт нээсэн үү?

-Салбарын яам болон агентлагаас Монгол шууданг түшиглэн 4 цэгт “Хурдан” цэгийн салбар нээхээр ярьж байгаа. Мөн манайхаас нэмж 2 байршилд нээлгэхээр санал хүргүүлээд байна. Ингэхдээ мөн л хүн ам хамгийн ихээр төвлөрсөн 26-р хорооны цогцолбор байр буюу Нарны хороололд,  29-р хорооны цогцолбор байр буюу Эрин хороололд нээхээр саналаа хүргүүлсэн. Хэрэв дээрх хоёр байршилд нээгдчихвэл иргэд “Хурдан” цэгээс  төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойроос авах боломж бүрдэнэ.   

-Улс даяр тоон гарын үсэг олгох ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Тоон гарын үсэг олгох явц ямар байна вэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насанд хүрсэн хүн бүр тоон гарын үсэг авах эрхтэй бөгөөд гарын үсэг олгох эрхтэй байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага гэж заасан. Үүний дагуу Улсын бүртгэлийн харьяа Улсын бүртгэлийн хэлтсүүд тоон гарын үсгийг олгож байгаа. Дээрх ажлын хүрээнд 2022 онд манай дүүргийн улсын бүртгэлээс 5431 иргэнд тоон гарын үсэг олгосон бол 2023 онд 9000 гаруй иргэнд тоон гарын үсэг олгохоос өнөөдрийн байдлаар 6200 иргэнд олгоод байна. Энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд нийслэлд төдийгүй улсын хэмжээнд ажлаа сайн явуулж байна гэж үнэлүүлж байгаа.   

-Танай дүүрэг байшин хороолол ихтэй.  Хороог бүрэн камержуулан ‘’ногоон бүс’’ болгох төсөл хэрэгжинэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?  

-‘’Ногоон бүс”-ийг’ байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, олон талын ач холбогдолтой. Энэ ажлын хүрээнд дүүргийн 13, 14, 15 дугаар хорооны 51,7 га талбай бүхий нутаг дэвсгэрт 260 ширхэг  камер суурилуулж “ногоон бүс” болгохоор төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 4 цаг 53 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 5 цаг 2 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 6 цаг 57 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Өчигдөр 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Өчигдөр 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Өчигдөр 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Өчигдөр 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top