x

Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж ойрхон байна

БСШУСЯ-ны харьяа ШУТСангаас /Шинжлэх ухаан технологийн сан/ зохион байгуулсан “Залуу судлаачдын манлайлал-2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр тус сангийн захирал, доктор Д.Энхжаргалтай ярилцлаа.

- “Залуу судлаачдын манлайлал” уулзалт, хэлэлцүүлгийн ач холбогдол юу вэ?


ШУТСан нь төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд “Залуу судлаачдын манлайлал” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Залуу судлаачдын манлайлал-2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт энэхүү хэлэлцүүлэг анхных нь. Цаашид ийм хэлэлцүүлэг цувралаар зохиогдох болно. Өнөөдөр энд анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэн, судлаачид уулзаж, мэдээлэл, туршлага солилцож байгаад бид бүхэн маш их олзуурхаж байна. Эдний дунд Нобелийн шагналт эрдэмтдийн 10-р илтгэлд Монголоос анх удаа оролцсон Т.Атарсайхан, О.Нандин-Эрдэнэ хоёр маань ирж мэдээлэл солилцож байна. Академич Ш.Болд Монголын уламжлалт анагаах ухааны ном сударт байдаг буюу монгол эрдэмтдийн маань хэдийн олж судалчихсан сэдвээр дэлхийн эрдэмтэд Нобелийн шагнал хүртсээр байгааг гурван “кэйс” дээр тайлбарлаж, Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж ойрхон байгааг онцолж байна. Гэх мэтчилэн салбар шинжлэх ухаанаар барахгүй Монголын шинжлэх ухааны салбарынханд үр өгөөжтэй, сайхан мэдээтэй уулзалт хэлэлцүүлэг болж байна.

 

- Та бүхний зорилго юу вэ?


Жил бүр төрөөс залуу эрдэмтэн судлаачдаа дэмжих үүднээс тэтгэлэг , грант олгодог. Тэд маань шагналаа аваад тарчихдаг. Эдгээр эрдэмтэн, судлаачдаа нэгтгэх, хооронд нь мэдээлэл, туршлага солилцуулах ингэснээрээ монгол эрдэмтэд Монгол Улсынхаа хөгжилд бодитоор ямар хувь нэмэр оруулж чадахаар байна, тэдний бүтээлүүд эдийн засгийн эргэлтэд хэрхэн орж байгаа ер нь бид шинжлэх ухааны хувьд дэлхийн хаахна яваа, залуу эрдэмтэд маань ямар судалгаа хийж байна, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна түүнчлэн цаашид төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлж болохоор байна гэх мэт олон асуултын хариуг авах зорилгоор энэхүү цуврал уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Шинжлэх ухаан багшаас шавьд хэмээх гинжин хэлхээгээр уламжлагдаж, хөгжиж явдаг жамтай. Тиймээс залуу судлаачдыг ахмад үеийн эрдэмтэдтэй уулзуулж, туршлага мэдээлэл солилцуулах нь маш чухал. Дараагийн уулзалт, хэлэлцүүлгээ хөдөө аж ахуйн чиглэлээр хийнэ. Оюуны өмч эзэмшдэг, улсын захиалга, төсвөөр хийгдсэн хөдөө аж ахуйн салбарын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн хаана явааг авч хэлэлцэнэ. Өнөөдөр 12 аймагт шүлхий гарчхаад байна. Гэтэл ХААЯ-наас улсын захиалгаар шүлхийн вакцин үйлдвэрлэх төсөл Мал эмнэлгийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа. Энэ төсөл жишээ нь ямар шатандаа явааг, ер нь хөдөө аж ахуйн салбар шинжлэх ухаан цаашид хэрхэн хөгжих чиг хандлага, төрөөс юун дээр анхаарах гэх мэт олон асуудлуудыг хэлэлцэж, дүгнэх ач холбогдолтой байх юм.

 

- Ер нь БСШУЯ-аас шинжлэх ухааны салбарт хэр их ач холбогдол өгч байгаа вэ? Хэдий хэрийн тэтгэлэг грант олгож байгаа талаар мэдээлэл өгөөч? 


Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт өндөр ач холбогдол өгч байна. Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах үзэл баримтлалыг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 25-нд гаргачихсан. Одоогоор инновацийн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлал боловсруулагдаж байна. Удахгүй Засгийн газарт хууль нь өргөн баригдах юм. Түүнчлэн олон төрлийн төсөл хөтөлбөр, эрдэмтэн судлаачдыг тэтгэлэг, грантаар урамшуулах хөтөлбөр байдаг. Жишээ нь улсын төсвөөс шинжлэх ухааны 21 хүрээлэнд улсын захиалгат суурь судалгаа, инновацийн төсөл зэрэг 8 төрлийн төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог байгаа. Эдгээрээс докторын дараах инновацийн тэтгэлэг бол БСШУС-ын сайдын өөрөө санаачилж хийсэн ажил байдаг. Бас нэг олзуурхууштай мэдээ гэвэл өнгөрсөн жил эрдэм шинжилгээний ажлын төсөв 10 тэрбум төгрөг байсан бол энэ жил Ц.Цогзолмаа сайдын санаачилгаар улсын төсөв дээр хоёр тэрбум төгрөг нэмэгдэж эрдэм шинжилгээний нийт төсөв 12 тэрбум төгрөг болж өссөн. Өнгөрсөн жил 501 төсөл санхүүжүүлсэн бол энэ жил 599 төсөл хөтөлбөрт санхүүжүүлэнэ гэх мэт ахиц дэвшлүүд их гарч байгаа. 

Эх сурвалж: MECSS.GOV.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top