x

Э.Мөнхнасан: Цаасаар олгодог гэрчилгээ, зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай цаг үеийг асуудлаар ярилцлаа.

-Иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээг цахимаар авч болохоор байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүний хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Ингэснээр иргэд заавал биеэр очиж авдаг үйлчилгээнүүдийг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх боломж бүрдэж байна. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүсэлтээ цахимаар өгөх боломжтой.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн лавлагаа, тодорхойлолт, мэргэшсэн жолоочийн сунгалтын шалгалт, үнэмлэх олгох үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

Түүнээс гадна тээврийн хэрэгслийн бүртгэл, гэрчилгээг E-Mongolia платформд оруулахаар бүх бэлтгэл ажлыг хангасан байна. Ойрын хугацаанд ашиглах боломжтой болчихно. Мөн тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID-ыг авто машинуудад суурилуулах ажил эхэлсэн. Ингэснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л цаасан гэрчилгээнүүдийг цахим чип хэлбэр рүү шилжүүлж байна.

-Тээврийн хэрэгслийн эзэмшигч солих, шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах боломжтой юу?

-Монгол Улсын бүх төрийн байгууллагууд тоон гарын үсгийн систем рүү шилжсэн. Тоон гарын үсэгт иргэд 100 хувь шилжсэн тохиолдолд иргэд өөрсдөө тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, шилжилт хөдөлгөөнөө хийлгэх бүх боломжоор хангана. Энэ онд багтаан цахимд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөх ажлын явцын талаар мэдээлэл өгвөл?

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг солих ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас бусад төрийн байгууллагуудад дугаарын дэвсгэр өнгөө солих албан бичиг, уриалгыг хүргүүлж, зам, тээврийн салбарын 1200 тээврийн хэрэгслийн дугаарыг сольж эхлүүлээд байна. Есдүгээр сардаа багтан зам, тээврийн салбарын харьяа байгууллага, төрийн байгууллагуудын 8000 машины дугаарын дэвсгэр өнгийг солихоор төлөвлөн ажиллаж байгаа.

Зам, тээврийн хөгжлийн яам орон нутагт томилолтод ашигладаг таван тээврийн хэрэгслийнхээ дэвсгэр өнгийг сольсон.

-Сонгон шалгаруулалт болон үнийн саналын тухайд?

-Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажлын хүрээнд улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Улсын дугаар үйлдвэрлэдэг 47 байгууллагаас 23 нь үнийн саналаа ирүүлсэн. Эдгээрээс дөрвөн газар нь хамгийн хямд үнийн санал ирүүлээд байгаа. Дээрх сонгон шалгаруулалтад хэн нэгэнд давуу эрх олгосон зүйлгүй, нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 23 цаг 8 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 16 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 23 цаг 26 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 23 цаг 31 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 23 цаг 38 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 23 цаг 45 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 23 цаг 51 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top