x

Есдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Есдүгээр сарын цаг агаарын төлөвийг ЦУОШГ-аас мэдээллээ. 

Ирэх сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөв гарсан байна.

Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй.

Сарын нийлбэр тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С-аар сэрүүхэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар 1–3°С-аар сэрүүхэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар олон жилийн дунджаас 1–2°С-аар дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байна. Дээрх үеүдэд салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С-аар дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд 1–3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–3°С-аар сэрүүснэ.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи зарим газраар 16–18 м/с, зарим үеп түр зуур 20–24 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй. Сарын нийлбэр тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top