x

Их мөнгө нэхэж газраа чөлөөлөөгүй дөрвөн айлтай хэлцэл хийв

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд холбогдох албаныхны хамт ажиллаж, тулгамдсан асуудлын талаар санал солилцжээ.

Зургаан иргэн газар чөлөөлөлтийн үнэлгээнээс 3-4 дахин их төлбөр нэхэмжилснээс замын бүтээн байгуулалт саатаад байгааг өмнө нь мэдээлж байв. Харин өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлтай тохиролцож чадсан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 33 нэгж талбар үлдээд байна.

Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлтай хэлцэл хийсэн бөгөөд эдгээр айл газраа чөлөөлбөл 29 нэгж талбар үлдэнэ. Энэ нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэх чухал ач холбогдолтой.

Гэсэн хэдий ч зарим иргэн газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатсан" гэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Энэ зам ашиглалтад орвол Нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөх, нийтийн тээврийн хүртээмж сайжирна.

Замаа дагаад худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хувь хүн өмчөө үнэлэх эрхтэй. Гэхдээ нийтийн эрх ашгийг боддог байх хэрэгтэй.

Зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж байгаа нь нийгмийн сайн сайхны эсрэг зогсож байгаа хэрэг гэдгийг нийтээрээ ойлгох нь чухал. Тиймээс газар чөлөөлөлтийн ажлыг яаравчилж, иргэдтэй тохиролцоонд хүрч, чухал ажлыг хурдтай, стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй"-г хэллээ.

“Монгол зам групп” ХХК-ийн ерөнхий инженер Б.Нямдагва "ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй таван нүхэн гарцын эхний 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр нүхэн гарцын ажлын суурь бэлэн болсон. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. 

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж буй. Мөн хэрэв газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой. Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч байна" хэмээн ярилаа.

Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 23 цаг 23 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 23 цаг 31 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 23 цаг 41 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 23 цаг 46 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 23 цаг 53 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top