x

“BTT Nature Travel” компанийн ажилтан: Франц эмэгтэйчүүд биднийг ноцтой хэрэгт гүтгэж байна

Манай улсад аяллаар ирсэн Францын эмэгтэй жуулчид хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт мандав. Энэ тухай анх хохирогч гэх Франц улсын иргэн Margaux Der­ville өөрийн цахим хуудастаа сэрэмжлүүлснээр ил болсон юм. Тус мэдээлэлд “BTT Nature Travel agency болон түүний менежер Ерөөлтөөс болгоомжлоорой. Тэр хүн биднийг хар тамхиар мансууруулж, бэлгийн хүчирхийлэл үйлдлээ. Дахин ийм зүйл гаргахгүйн тулд бид гомдол гаргасан. Болгоомжтой байгаарай” гэсэн агуулгатай мэдээллийг цахим хуудастаа нийтэлсэн байв.

Margaux Derville нь өөрийн найз Duhamel Gwennaёlle Isa­belle Dominique-ийн хамтаар Монгол Улсад аялахаар өнгөрсөн сард иржээ. Тэд “BTT Nature Travel” компанид захиалга өгсөн байжээ. Уг аялал нь Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Найман нуур цэцэрлэгт хүрээлэн рүү морин аялал хийдэг маршруттай байсан байна. Аяллыг “BTT Na­ture Travel” компанийн менежер Д.Ерөөлт ахалж явсан бөгөөд аяллын багт хохирогч гэх бүсгүйчүүдээс гадна 10 гаруй аялагч явсан байна. Жуулчид “Mondi­al assistance” гэх өөрийн улсын зуучлалын компаниар дамжуулан Монголд иржээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна. Энэ талаар ЦЕГ-аас “Франц Улсын хоёр иргэн Монгол Улсад аялж явахдаа бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна. Мөн гомдол гаргасан хоёр иргэний цусны дээжээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээг хийж ажиллаж буй. Харин Прокурорын байгууллагаас хэргийн харьяаллыг хаана үргэлжлүүлэн шалгах талаар шийдвэрлэнэ” гэлээ. “Mondial assistance” компани хохирогч эмэгтэйчүүдийн өмнөөс Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ сарын 8-нд гомдол гаргажээ. Үүний дагуу тус хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлж, энэ сарын 9-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хандан, дээрх эмэгтэйчүүдийн цусны дээжээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх шинжилгээг авч, шинжилж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас хохирогч гэх эмэгтэйчүүдээс тайлбар мэдүүлэг авсан байна. Мөн аялалд хамт явсан аялагчдыг ч гэрчээр татан байцааж байгаа аж. Хэрэгт холбогдсон Д.Ерөөлт болон уг аяллыг зохион байгуулсан “BTT Nature Travel” компанийн удирдлагуудыг байцааж эхэлжээ.


Уг хэргийн талаар тодруулахаар “BTT Nature Travel” компанийн нэгэн ажилтантай холбогдон, цөөн асуултад хариулт авлаа.

-Танай компаниар үйлчлүүлсэн аялагчдад мансууруулах бодис тарьж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй ноцтой хэрэг мандаад байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Энэ мэдээллийг сонсоод манай компанийнхан ч шоконд орсон байдалтай байна. Юун хүчин, мансууруулах бодис вэ. Тийм зүйл огт болоогүй. Хоёр хүүхний заль мэхэнд автаад манай компани, холбогдоод байгаа ажилтан ч хүнд байдалд байгаа.

-Залилан гэдгийг тодруулахгүй юу. Бүр цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байсан шүү дээ?

-Манайх олон жилийн турш аялал жуулчлалын салбарт нэр төртэй үйл ажиллагаа эрхэлж ирсэн байгууллага. Аялал жуулчлалын салбар өөрөө маш зарчимтай байхыг шаарддаг. Бид тэр зарчмаараа л ажиллаж ирсэн. Ажилтнууд маань ч чадварлаг мэргэшсэн хүмүүс байдаг. Гэтэл нэг л өдөр хоёр хүүхнээс болж үзээгүй юм аа үзэж сонсож байна. Тэнд ямар ч ноцтой гэмт хэрэг болоогүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа шиг тийм аюултай зүйл болоогүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэлж болохгүй байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл гаргахгүй байхыг шаардсан гэсэн. Маш ноцтой зүйлүүд харагдаж байгаа.

-Тодруулж болохгүй юу?

-Цагдаагийн байгууллага хэвлэлээр ярьж болохгүй гэсэн гэнэ лээ. Маш хатуу шаардсан гэсэн. Тэгсэн хэрнээ хохирогч гээд байгаа эмэгтэйчүүдэд албан бичиг хийж өгөөд л, тэд олон нийтийн сүлжээнд түгээгээд их л сэжигтэй. Хэлж чадах зүйл бол хүчингийн гэмт хэрэг, мансууруулах бодис үйлчлүүлэгчдэдээ тарина гэдэг манай салбарт, манай компанид, манай ажилтнуудад байх боломжгүй зүйл. Түүнийг л баттай хэлж чадна. Гэтэл сошиал сүлжээ ямар аюултай юм бэ. Зөвхөн нэг талын мэдээллээр ямар их туйлширч, гүтгэн доромжилдгийг харж байна. Зогсоож болдоггүй юм байх даа.

-Хэрэгт холбогдсон Д.Ерөөлт гэх ажилтны талаар та хэр мэдэх вэ?

-Мэдэлгүй яахав. Олон жил энэ салбарт ажиллаж байгаа чадварлаг залуу. Ялангуяа Франц, Монголын аялал жуулчлал хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хүн гэж хардаг. Ийм асуудалд холбогдсоныг дуулаад маш хэцүү байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 5 цаг 27 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 6 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 6 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 6 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 6 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 7 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 9 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top