x

Улаанбаатарт үүлэрхэг, бороо орохгүй

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20 хэм дулаан байна.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, нутгийн хойд хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 19-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН-ын дотоод тэмцэл Монголын улс төрийг доргиолоо 14 мин ГССҮТ-д эрчимт эмчилгээний сувилахуйн ур чадварын сургалт боллоо 1 цаг 29 мин Дүүжин замын тулгуур багануудыг Яармаг-Арцат чиглэлд суурилуулж байна 1 цаг 31 мин Б.Сэр-Од 44 насандаа ДАШТ-д 12 дахь удаагаа марафон гүйв 1 цаг 52 мин Н.Иноүэ дэлхийн үнэмлэхүй аварга цолоо тав дахь удаагаа хамгааллаа 1 цаг 52 мин Тархины нейроныг дуурайлган бүтээсэн хиймэл оюун 1 цаг 56 мин 15 настай Оуэн Купер “Эмми”-гийн хамгийн залуу шагналт жүжигчин боллоо 1 цаг 57 мин Үйлтэй таван толгой 2 цаг 27 мин Балбын гашуун сургамж 2 цаг 35 мин Германы сагсчид Туркийг буулган авч Европын хошой аварга болов 3 цаг 23 мин Хотын 7 дүүрэгт шахмал түлшний 274 гэрээт цэгүүд нээгдэв 3 цаг 26 мин Нийслэл, орон нутагт аюулт үзэгдэл, ослын 65 дуудлага бүртгэгдэв 3 цаг 27 мин Мазаалайн бүхий л үйлдлийг нарийн хянах боломж бүрдлээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 3 цаг 48 мин ДАШТ-ий хошой медальт анхны монгол эмэгтэй боксчин төрлөө 3 цаг 57 мин УИХ-ын 2025 оны намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ 4 цаг 0 мин ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ 4 цаг 4 мин Гавьяат тамирчин Т.Тулга дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв 4 цаг 7 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа Уржигдар 12 цаг 56 мин Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Соломон хааны бөгж Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а... УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ
Top