x

Ц.Бат-Энх: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 870 гаруй тамирчин өрсөлдөнө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам эхэллээ. 

Наадмын зохион байгуулалтын талаар "Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо" ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энхээс тодрууллаа.

-"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд нийт хэдэн улсаас, хэчнээн тамирчин оролцож байгаа вэ?

-Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин өрсөлдөнө. Эдгээр тамирчны дасгалжуулагч, албаны болон зохион байгуулагчдын бүрэлдэхүүн нэмэгдэн, нийт 1600 орчим албан ёсны оролцогчидтойгоор наадам эхлэхэд бэлэн болоод байна.

-"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам спортын хэдэн төрлөөр үргэлжлэх вэ?

-Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Тэр дундаа сагсан бөмбөг нь 3х3 төрөл, мөн сонгодог сагс буюу 5х5 гэсэн хоёр ангиллаар болох юм. 

-Нээлтийн ёслолын үеэр ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ?

-Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 20:23 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн үндсэн агуулгын хүрээнд найруулж буй. Мөн энэ үеэр Монголын эртний домгоос сэдэвлэсэн үзүүлбэр, тоглолтууд, лазер шоу зэрэг олон сонирхолтой урлаг соёлын арга хэмжээнүүдийг бэлтгэснээрээ онцлогтой. Эл наадам нь Монгол Улсад зохион байгуулж байгаа анхны хүүхэд, залуучуудын наадам тул тив, дэлхийд өрсөлдөж буй үе тэнгийн хүүхэд, багачуудаасаа суралцах, өөрийн сонирхлын спортын төрлөө олох зэрэг олон давуу талыг бий болгож байгаа. Тэмцээний тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын нээлт үнэ төлбөргүй бөгөөд 20:00 цагт суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.

-Зүүн Азийн залуучуудын наадам ер нь хэр чансаатай тэмцээн бэ?

-Зүүн Азийн олимпын зөвлөл нь Олон улсын олимпын хорооны бүс нутгийн бүх үйл ажиллагааг хариуцдаг, хамгийн анхан шатны нэгж гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Олон улсын олимпын хорооны дүрэм, стандартын дагуу бүх арга хэмжээ нь зохиогддог, зохиогчийн эрхийн эрхтэй наадам. Энэхүү наадмын зохион байгуулах эрхийг авах гэж манай улс анх 2014 онд өрсөлдөөд, Тайванд ялагдаж байсан бол 2017 онд ахин өрсөлдөн, энэ жил зохион байгуулах эрх олж авсан түүхтэй. Олимп зохион байгуулах эрхийн төлөө улс орнууд ямар их хүчин чармайлт гаргадаг билээ, яг түүний адилаар Зүүн Азийн залуучуудын наадмын эрхийг олж авахын төлөө 2014 оноос хойш манай спортын салбарынхан төр засгийн дэмжлэгтэйгээр уйгагүй зүтгэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь 18 хүртэлх насны ангиллаар зохиогдож буй анхны спортын тэмцээн гэж хэлж болно. Мөн бид наадмаа Олимпын наадмын дэг жаягийн дагуу зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Олон улсын наадмын нэг чухал үзүүлэлт нь шүүгчдийн бүрэлдэхүүн байдаг. Энэ удаагийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар улсын шүүгчид багтаж байна вэ?

-Эхний ээлжид 11 спортын 12 төрлийг харьяалдаг Азийн спортын холбоодоос албан ёсоор техникийн болон шүүгчийн төлөөлөгч, тэмцээн хариуцсан хяналтын хорооны ерөнхийлөгч гэсэн албаны хүмүүсийг томилуулсан. Эдгээр бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо, Монголын спортын холбоод хамтран тэмцээний техникийн гарын авлага гэх мэт бүх зүйлийг урьдчилан боловсруулаад Зүүн Азийн олимпын зөвлөлөөр хянуулан, бүсийнхээ хэмжээнд тараасан. Одоогоор тивийн спортын холбоодоос энэ наадмыг зохион байгуулахаар нийт 129 олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтнуудыг томилоод буй. Эл бүрэлдэхүүнд Монгол Улсаас хэд хэдэн төлөөллүүд томилогдсон.

-Наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан уу?

-Наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Харин тэмцээний хуваариас хамааран цөөн тооны спортын заалны тохижилтын ажил үргэлжилж буй. Тэрчлэн бид тэмцээнд оролцож буй тамирчдыг бэлтгэл хийх боломжоор хангахаас гадна дотоод дахь тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг бүрэн хангасан байх ёстой. Тэр ч утгаараа нэлээдгүй өндөр зохион байгуулалттай ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймгийн Лүн сум орчимд үер буув саяхан Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 19 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 22 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 26 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 43 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 5 цаг 57 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 0 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 4 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 17 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 23 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 25 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 30 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 32 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 38 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 45 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув
Top