x

Д.Баярхүү: Аялал жуулчлал гадаад бодлогын салшгүй нэг хэсэг болсон цагт хөгжинө

Олон улсын харилцааны судлаач эрдэмтэн Д.Баярхүүтэй гадаад харилцааны тулгамдсан сэдвээр ярилцсаныг хүргэж байна.

-Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар энэ зорилтдоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

-“Нэг сая жуулчин” гэж их том тоо мэт сонсогдож магад. Монгол хүний чихнээ шууд буухгүй. Уншигчид санаж байдаг байх. Хэдэн жилийн өмнө хэлсэн дээ. “400 сая жуулчин” гэж айхтар тоо Ерөнхий сайдын амнаас унасан. Тэр тоо нэг хэсэгтээ манайхны амны чилээ гаргах чалчаа ярианы аятайхан далим болсон.  Яг үнэндээ 400 сая хүн аваад ирнэ гэсэн утгаар биш Монгол эх орон маань олон сая жуулчин татах сайхан орон болж, тийм нөхцөлийг буй болгохын төлөө аялал жуулчлалаа улсаараа хөгжүүлье гэсэн л уриа болохоос математикийн хэдэн тооны тухай яриа биш байсан л даа. “Тэрбум мод” уриа байна. Яг тэрбум ширхэг мод коммунист субботникоор тарина гэсэн агуулгаар хэлэгдээгүй юм. Энэ чинь НҮБ-ын нэр хүндтэй индрээс дэлхий дахинд хандуулж хэлсэн улс төрийн том уриа дуудлага юм. Эх дэлхийгээ, ганцхан цэнхэр бөмбөрцгөө хайрлан хамгаалъя, хүлэмжийн хийгээ багасгая, эх дэлхийн экологио сэргээн босгоё гэсэн глобал уриалга юм. Хятадын Гадаад хэргийн сайд айлчлаад манай “Тэрбум мод”-ыг угтуулаад “70 тэрбум мод” дэвшүүлсэн чинь энэ уриа даян дэлхийд хүрсний гэрч байсан. Энэчлэн тамхины “50 саяын торгууль”-ийг нийгмийн зөв амьдралын түлхүүр гэж ойлгогдохоор хэлж байсан даа. Энэ утгаар би нэг сая жуулчин гэдэг бол Засгийн газрын маш зөв бодлого, хэрэгжих бүрэн үндэстэй, хэрэгжүүлэх ч ёстой гэж үздэг. Монгол орны хөгжил цэцэглэл, хүн ардын сайн сайхан амьдралд том жийрэг болох салбарыг Төр–засаг маань нэрлэж байнаа гэсэн үг. Монголын маань хөгжлийн нэгэн чухал гарц юм даа.

-Энэ Засгийн газараялал жуулчлалыг гадаад бодлогын нэг хэсэг болгон авч үзэж байгаа нь салбарт шинэ сэргэлт бий болгоход чухал түлхэц, том хөшүүрэг болж байгаа болов уу?

-Мэдээж, чухал түлхэц, том хөшүүрэг болно. Би ТВ-д өгсөн ярилцлагадаа яг тэгж хэлсэн. Аялал жуулчлалыг гадаад бодлогын нэг чухал хэсэг гэж энэ Засгийн газар авч үзэж байнаа гэж. Ингэж өндөрт авч үзэх аваас хөгжих улс төрийн хөрс суурь нь төлөвшөөд, Засгийн газар, хувийн хэвшил, соёл урлаг, дэд бүтэц нь нэгэн чигт төвлөрөх болов уу гэж би үздэг. Механизм нь ч байж байна. “Монголд зочлох жил” бол хэрэгжүүлэх гол механизм нь гэж үзэх хэрэгтэй.

-Ерөнхий сайд гадаад айлчлалынхаа үеэр “Welcome to Mоngolia” арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ нь тухайн улс орны жуулчдыг Монгол руу татахад оновчтой шийдэл болж чадаж байгаа эсэхийг та хэрхэн харж байна вэ?

-Мэдээж, оновчтой шийдэл болно. Ганцхан жуулчин гэж явцуу ойлгож болохгүй. Жуулчид мэдээж голлох тоог бүрдүүлэх байх. Цаана нь аялал жуулчлалаа төрөлжүүлж авч үзвэл жуулчин, хувийн аялагч, монголч эрдэмтэн, гэр бүлийн зочин, гольфчин, тоглоомчин, хуримлагч хосууд, бүр дүвсэгсэд ч нэрлэгдэж болно шүү дээ. Туулж барахгүй энэ их том газар нутаг, тэгээд ихэнхи нь зэлүүд, тал дүүрэн бэлчсэн мал сүрэг, нүүдлийн өвөрмөц аж төрөл, соёл, бүхэлдээ хөдөөгийн амьдрал гээд нүд хужирлах давуу талууд байна. Дотор нь төрөлжүүлж дэд бүтцээ хөгжүүлчихвэл зөндөө боломж хувилбар бий. Гол нь эрэлхийлэх хэрэгтэй. Хот суурин руу ороод ирэхэд л түүх-соёлын олон өвүүд, дэлхийд Монголын нэрийн хуудас болдог Эзэн Чингисийн өлгий нутгийн түүхт газрууд, шарын шашин, орчин цагийн XXI зууны монголчууд, хүүхэд залуус, үндэсний урлаг соёл, бүр рок-поп урлаг гээд явж өгнө. Төрөлжүүлээд, цэгцлээд, зөв зохион байгуулаад өгвөл зөвхөн Улаанбаатартаа жуулчдын “мөнгө саагаад” байх бүрэн боломжтой. Энэ бүхнийг чинь л Төр-засаг брэнд болгоод бизнесийн эргэлтэд оруул гэж дэлхий даяар уриалаад байгаа юм биш үү? “Welcome to Mоngolia”-г хэзээ ч үл орхих, маш том уриа дуудлага, эдийн засгийн маш зөв стратеги гэж үзэж байна. Мэдээж дээр хэлснүүд дээрээ гадаадын хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулагчдыг нэрлэх хэрэгтэй.

"Монголын үнэн" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 5 цаг 27 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 6 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 6 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 6 цаг 34 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 6 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 7 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 9 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top