x

Л.Эрдэнэ-Очир: Би эерэг дүрд тоглож байгаагүй

“Black box”, “Green” энтертайнментийн жүжигчин Л.Эрдэнэ-Очиртой ярилцжээ. Тэрээр Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрд тоглоно.

-Эмэгтэй хүн Гамлетын дүрийг бүтээх гэж байгаа гэж сонслоо. Яагаад заавал энэ дүр гэж?

-Энэ сарын 24, 25-нд дэлхийн сонгодгуудын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “”Гамлет” жүжгийг моно хэлбэрээр тоглох гэж байна. Гамлет нь эрэгтэй хүний дүр байдаг. Энэ нь олон дүртэй, том хэмжээний жүжиг. Үүнийг нэг хүний жүжиг болгоод эрэгтэй хүний дүрд тоглохоор уран бүтээлийн бэлтгэл ажил ид явагдаж байна. XVI зуунд бичигдсэн зохиол. Өнөөг хүртэл дэлхийн сонгодгийн ноён оргил гэж явж байгаагийн утга учир, энэ дүр нь ямар дүр билээ. Жүжигчин хүн бүрт тоглочих юмсан гэж хүсч мөрөөдөж явдаг дүрүүд байдаг. Олон жилийн өмнө хэрэв би эрэгтэй хүн байсан бол Гамлетад тоглох юмсан гэж боддог байсан.

“Black box” театр маань олон жүжиг тавьсан. Тэгээд энэ дүрд заавал эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй, заавал олуулаа тоглох албагүй. Уран бүтээлч хүний хувьд чадал чансаагаа буураагүй байгаа дээр өөрийнхөө хүсч мөрөөддөг дүрийг бүтээж болохгүй гэж бодсоны эцэст шийдвэр гаргаж энэ жүжгийг моно хэлбэрт оруулан тоглохоор болсон. Аль ч нийгэм, цаг үед жүжигт хөндөгдөж байгаа асуудал хэзээ ч хуучирдаггүй. Хүмүүсийн сонирхолд өртдөг гэдэг утгаар нь тогломоор санагдсан.

-Гамлет жүжгийн онцлог нь юу вэ?   

-Сайн уран бүтээл задаргаа хийх тусам янз бүрийн талаас нь харж, ойлгож, арга хэлбэрээр тавьж болдог. Уран бүтээлч нарт өгөөжтэй, тоглох, тавих санаа, ойлгох зүйлтэй, үзэгчдэд хүргэх юм ихтэй гэдэг утгаараа сайн уран бүтээл. Энэ утгаараа дэлхийн сонгодгийн ноён оргилоосоо буухгүй явж байгаа. Энэ жүжгийн үйл явдал, санаа, агуулга өнөөдрийн нийгэмтэй зөрөхөөргүй хүний амьдралын мөчлөгүүд бий.

-Өнгөрсөн хугацаанд ямар уран бүтээлд тоглов?

-Би дэлгэцийн бүтээлд дагнаж ажиллаж байсан. 1995 онд СУИС төгсөөд жүжигчнээр ажиллаж байна. Гэхдээ урлагийнхаа ажлыг 10-аад жил завсарлаад сүүлийн 6-7 жил тасралтгүй ажиллаж байна. Үүнээс өмнө Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байлаа. СУИС-ийг Сугар найруулагчийн ангийг төгссөн. Багш маань буянтай, сайхан сэтгэлтэй сайн найруулагч, олон сайн уран бүтээлч төрүүлсэн хүн байсан. Надад бас олон багш байсан. Үндэсний телевизэд анх орохдоо Бадар-Ууган найруулагчийн гарын шавиар орж байлаа. Мөн Б.Баатар, Энхжаргал, Сугар багш дээрээ очоод дараа нь Нямгаваагийн театрт ажиллахдаа чамгүй олон уран бүтээлд тоглосон.

-Анх ямар дүр бүтээсэн бэ. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хамгийн анх “Галзуу гурвалжин” жүжиг 1996, 1997 онд нийтийг нэлээд хамарсан сэдэвтэй, олон ч хүн үзсэн. Тэр үед жүжиг үздэг байсан үзэгчид энэ уран бүтээлийг андахгүй. Ерөнхийдөө тайзаа дагнан ажиллаж байгаад сүүлд дахин уран бүтээлд хүрснээс хойш дэлгэцийн уран бүтээлд нэлээд их орсон.

-Тайз, дэлгэцийн уран бүтээл хийхэд ялгаа байдаг уу?

-Их ялгаатай. Нэгд нь техник ажиллагаа их ордог бол нөгөөд нь өөрийнхөө амьд бие махбодиор амьд харьцаа үүсдэг. Дэлгэц нь техник харилцаагаар дамжиж үзэгчдэд хүрдэг. Тоглолт, ажиллагааны хувьд ч өөр. Гэхдээ хийж байгаа уран бүтээлдээ сэтгэл зүрх, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө адилхан зориулж ажилладаг болохоор ялгаа байхгүй.

-Тоглолтын үед алдаа гарах үе бий байх. Хэрхэн засдаг вэ?

-Энэ нь жүжигчний өөрийнх нь ажиллагаа л даа. Хүн юм чинь хааяа нэг үг мартах тохиолдол байсан. Тиймээс айж сандралгүйгээр тухайн үед нь тохируулаад тоглож байгаа уран бүтээлийнхээ чиг шугамыг алдахгүйн тулд аль болох хурдан сэтгэж, алдаагаа давтахгүйн тулд дараагийнхаа үйлдэл рүү явдаг журмаараа явна гэсэн үг. Тайз гэдэг маань давуу чанартай. Яагаад гэхээр өчигдөр дутуу тоглолоо гэхэд маргааш нь дутуугаа нөхөөд тоглох боломжтой.

Харин дэлгэц нь бичигдсэн бол тэр чигээрээ л үлддэг болохоор эргэж засах боломжгүй гэдэг утгаараа хэцүү байдаг. Тиймээс дэлгэц дээр ажиллах үед их л нарийн бодож, сүүлд нь ингэдэг байж, тэгдэг байж гэж харамсахгүйгээр нарийн чимхлүүр ажиллагаа орно. Би өөрийнхөө уран бүтээлийн араас хардаг. Нэг ёсондоо нэг хүүхэд төрүүлсэнтэй ялгаагүй. Надад энэ ажлыг ханатал нь хийсэн гэсэн юм одоохондоо байхгүй. Гэхдээ бүх дүрдээ хайртай, сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг. Уран бүтээлдээ хэзээ ч ханадаггүй, өшөө цаашаа явмаар санагддаг.

-Эерэг болон эсрэг дүрийн аль нь тоглоход илүү амархан байдаг вэ?

-Ер нь би эерэг дүрд тоглох нь ховор. Дандаа эсрэг дүр ирдэг. Эерэг гэдэг юм чинь өөрөө их зөөлөн, сайн сайхан бүхнийг шингээсэн. Эсрэг дүр нь тоглох юм ихтэй, сонирхолтой, ажиллагаа их ордог, хүмүүс хүлээж авах нь илүү, давуу талтай. Эсрэг дүрд тоглохдоо дуртай байдаг. Яагаад гэвэл төрөл бүрийн ажиллагаа оруулж болдог.

-Та “Ээжийн дайсан 2” киноны хадам ээжийн дүрд тоглосон байсан. Энэ талаар?

-Энэ дүрдээ би хайртай, гоё ээжийн дүр. Эх хүн бүр үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг. Шувуу үүрнээсээ нисэхийн цагт ямар байх вэ. Үүрнээсээ нисэх гэж байгаа шувуугаа бид хаашаа явуулах гэж байна гэдгийн араас мэдэж эх хүн бүр сэтгэл санаа нь зовнино. Тиймээс үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан, аз жаргалтай амьдралынх нь төлөө ээж болгон өөрийнхөөрөө ямар нэгэн хэмжээгээр анхаарал тавьж ирээдүйнх нь амьдрал руу их, бага хэмжээгээр ордог. Мэдээж охиндоо, хүүдээ сайн хань заяагаасай гэж бодно шүү дээ. Ирж байгаа хүргэнээ миний охинд тохирох хүн мөн үү гэдгийг өөрийнхөө арга барилаар шалгаж байгаа ээж л дээ. Түүнээс хэрцгий балмад, танхай этгээд биш. Зохиол нь ерөнхийдөө амьдралын сайн, мууг биеэрээ туулаад үзчихсэн эмэгтэй хүний сэтгэл жаахан хатуурчихсан дүр байсан. Хүн зовлон их үзээд ирэхээр хатуураад байх юу байх вэ. Юмыг их нягталдаг, итгэл үнэмшил суутлаа юмыг шалгадаг болдог юм болов уу гэсэн ойлголт энэ дүрээс бодогдож, тэр тал руу нь аваачиж үзэгчиддээ хүргэх юмсан гэж ажилласан.

-Таны амьдралд ийм зүйл тохиолдвол яах вэ?

-Би ч одоохондоо хүргэн, бэртэй болоод тэднийгээ шалгаж үзээгүй л байна. Цаг ирвэл үзнэ ээ. Гэхдээ кинон дээрх шиг үзэхгүй л дээ. Мэдээж энэ ямар хүн бэ гэж харна. Охин, хүүг минь насан туршид нь сайн хань байж чадах нь уу, сэтгэл нь хувирахгүй хайрлаад явж чадах хүн мөн үү гэдгийг шалгана даа.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 9 цаг 3 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 9 цаг 5 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 9 цаг 6 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 9 цаг 8 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 9 цаг 9 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 9 цаг 11 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 9 цаг 13 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 9 цаг 13 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 9 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 11 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 11 цаг 49 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 11 цаг 50 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 11 цаг 51 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 11 цаг 52 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 13 цаг 12 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 13 цаг 15 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 13 цаг 17 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 13 цаг 19 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 13 цаг 20 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top