x

Уруйн үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр олгоно

Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Тодруулбал, Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш 7 мм буюу нийт 12 мм хур тунадас орсон байна.

Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, цөөнгүй иргэн өмч хөрөнгөөрөө хохироод буй.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1 дүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М /61 настай, эмэгтэй/ иргэн О /32 настай, эмэгтэй/ нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн “Элбэг” маркетын гадна эхнэр, нөхөр хоёр автомашинтайгаа үерт автаж, жалга руу урсан осолдсон бөгөөд 10 сартай хүүхэд олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа явуулж 10 сартай хүүхдийн цогцсыг олсон. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн дугаар тоотод оршин суугч иргэн Э-ийн эзэмшлийн сууцанд хэн болох нь тодорхойгүй, 20-25 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон.

Үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эдгээр иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар  хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье" хэмээлээ.

Үерийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх усанд өртсөн. Одоогоор 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Мөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалаад буй. Одоогоор орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байгаа бөгөөд тэдэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай нь олгохоор шийдвэрлэснийг тэрбээр мөн онцлов.

1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж цэвэрлэв

Дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлөх ажиллагааг цагдаагийн 416 алба хаагч, шуурхай албаны 34 автомашин, 2 кран, техник хэрэгсэлтэй гүйцэтгэлээ. Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үерийн усанд урссан Дарь эхийн уулзвар, Дамбадаржаагийн уулзвар, Дарь-эхээс Монел руу  эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, “Элбэг” хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан.

Түүнчлэн автозамыг хүчитгэх ажлыг зохион байгуулахаар Авто замын газрын баг Зүүн захаас замын зорчих хэсгийг хусаж, хуурай дайрга шороог автомашинаар зөөн тээвэрлэж ажиллаж байна. Мөн хог, лаг шаврыг цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын 400 алба хаагч ажиллаж, үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байна. Түүнээс гадна Онцгой байдлын байгууллагаас нийт 315 алба хаагч, зургаан техник хэрэгсэлтэй ажиллан үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж буй.

Тодруулбал, нийт 1175 ажилтан албан хаагч, тусгай зориулалтын 68, үйлчилгээний 20 автомашин техниктэйгээр ажиллаж байгаа юм.

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн мэдээллээр цахилгаангүй 12 дэд өртөө, 726 өрх хүчдэлгүй байгаа бөгөөд 131 дэд өртөө, 6200 хэрэглэгчийг цахилгаанд холбов. Одоогийн байдлаар шуурхай албаны 68 инженер, техникийн ажилтан, 18 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

Үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна

Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх бий. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна. Үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршлыг бэлдсэн. Тиймээс эдгээр айл өрхийг эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн болон нийслэлийн газрын албаны удирдлагуудад үүрэг болголоо” хэмээлээ.

Түүнчлэн үер буусан байршилд усны урсац, жалгыг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилж газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бийг тэрбээр онцолж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 23 цаг 58 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top