x

Үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас Монголд хүлээлгэн өгнө

АНУ-ын Засгийн газрын зүгээс гэрээний дагуу манай улсад энэ удаад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворуудыг хүлээлгэн өгнө.

Үлэг гүрвэлээс үлдсэн араг яс, өндөг зэрэг олдвор дэлхийн улс орнуудаас олддог ч Монголын газар нутгаас энэ дундаас хамгийн өвөрмөц бас ховор олдвор нь илэрсээр байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын соёлын өвд тооцогддог бөгөөд төрийн өмч юм.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байна.

ЭСЯ-ны зүгээс АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлын хүрээнд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Элчин сайд Ө.Батбаяр 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. 

Үлэг гүрвэлийн олдворыг хүлээлгэж өгөх нь Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үйл явдал бөгөөд хоёр улсын соёлын салбарын харилцаа сайн байгааг нотлон харуулах төдийгүй эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас сэргийлэх ач холбогдолтой үйл явдал юм.

Дэлхийд данслуулсан палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйлс, олон сая жилийн түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар төрөлх газарт нь буцаах эрхэм үйлсэд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан зэрэг олон байгууллага гар бие оролцдог. Түүнчлэн үйл ажиллагаанд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палентологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.

Монгол, Америкийн Засгийн газрын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр олж, илрүүлж, судлан таньж, буцаан олгож буй эдгээр үлэг гүрвэлийн олдворууд нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд ард иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлж буйг талууд онцоллоо. 

АНУ-ын Засгийн газрын зүгээс гэрээний дагуу манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae нь бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа бөгөөд энэхүү үлэг гүрвэлийн хувьд зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм.

Энэхүү олдвор цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг палентологич, доктор М.Болорцэцэг болон бусад судлаачид онцолж байна. Түүнчлэн эдгээр олдвор дунд АНУ-ын нэрт жүжигчин Николс Кэйжийн 2007 онд “the Beverly Hills gallery I.M.” дуудлага худалдааны үеэр авсан Тиранназавор Батаарын олдвор багтаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 23 цаг 55 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top