x

Стив Жобс: Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй

Дөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж таалал төгссөн Стив Жобс нас барахынхаа өмнө дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ.

"Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо. Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна. Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ"

 

Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.

Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд-амьдрал юм."

Мэс заслын хагалгааны өрөөд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна. Тэр бол “Эрүүл амьдрахуй”-н тухай ном. Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ...

"Гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай. Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам өгч, дэмжиж амьдраарай..."

Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхлэдэг. Яваандаа чи,

  • 300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.

  • 300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.

  • 150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.

  • 300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.

  • 300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.

Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно. Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй.

Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлцдөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Тойрч гарч боломгүй амьдралын таван шугам :

1. Хүүхдээ баян хүн бол гэж бүү сургаж хүмүүжүүл. Тэднийгээ аз жаргалтай болгохын тул соён гэгээрүүл. Ингэж чадвал тэд ирээдүйд материаллаг зүйлсийн үнэ өртгийг биш амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн болно. 
2. Нэгэн алдартай эшлэл байдаг. "Хоолоо эм мэт ид. Эс бөгөөс эмийг хоол мэт хэрэглэдэг болно."
3. Хэн нэгний хайрыг татаж хайрлагдаж чадсан л бол та хэзээ ч ганцаардахгүй. Таныг хаях 100 шалтаг байсан ч хаяхгүй байх ганц шалтгаан байхад хангалттай байдаг.
4. Хүн байх ба хүн шиг байхын хооронд асар том ялгаа байдаг. Маш цөөн хүн үүнийг ойлгож мэдэрдэг.
5. Төрөхөөс авахуулаад нас барах хүртэл таныг хайрлах хүмүүс байдаг. Гэхдээ энэ бүхэн таниас шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай...

*Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг зүйр цэцэн үг байдаг.

Дэлхийн хамгийн шилдэг зургаан эмч бол:

1. Нарны гэрэл
2. Амралт
3. Дасгал хөдөлгөөн 
4. Эрүүл хооллолт
5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго
6. Найзууд

Бүхий л амьдралынхаа турш эдгээрийг санаж, өөрийн ухаанаар эрүүл бас жаргалтай амьдралаа цогцлоогоорой. Бурхан таныг өршөөх болтугай!





 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 43 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 52 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 3 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top