x

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэв

Европын Холбоо болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “"Ковид-19" цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт өчигдөр боллоо.

Уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте болон төслийн удирдах хорооны гишүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхан оролцов.

ЭМЯ, ДЭМБ хамтран Европын Холбоо болон ДЭМБ-ын 1.0 сая гаруй еврогийн санхүүгийн дэмжлэгээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “"Ковид-19" цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар төсөл хэрэгжүүлэгчид тодорхой тайлагнасан. Энэхүү төслийг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, тархалт болон үр нөлөөг хязгаарлах чиглэлээр эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх; үндэсний болон орон нутгийн түвшинд лабораторийн чадавхийг бэхжүүлэх, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрснийг эрүүл мэндийн салбарынхан болон төслийг дэмжигч талууд онцлон сайшааж байв.

Энэхүү төслийн хамгийн гол үр дүн эрүүл мэндийн ноцтой байдал, аливаа өвчний дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадавхи, анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцоог урт хугацаандаа бэхжүүлэхэд оршиж буйг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.

Төслийн хүрээнд эх, хүүхдийн, халдварт ба халдварт бус өвчний тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай эх, хүүхдийн, мобайл технологийн багц болон зайн сургалт, зөвлөгөөн хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ХӨСҮТ, СЭМҮТ болон Баян-Өлгий, Булган, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Баянхонгор, Ховд, Завхан аймаг, Налайх дүүргийн анхан ба лавлагаа шатлалын 40 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зориулан нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр бие даан суралцах боломжтой интерактив сургалтын таван модулийг боловсруулсан нь зөвхөн Ковид-19 халдварын үед төдийгүй цаашид эмч мэргэжилтнүүдэд зайнаас бие даан суралцах боломжийг бүрдүүлсэн байна.

“Ковид-19" цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд халдварт өвчний үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоог өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээ мэдээлэл, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэмж дүн шинжилгээ хийдэг болсон нь томоохон ололт бөгөөд үр дүнд нь манай улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг болж, цар тахлын үед нийгмийн олон талт харилцааг зохицуулах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

"Ковид-19" цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, найман дүүрэгт бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээ хийх хүчин чадалтай лабораториудыг байгуулж, лабораториудад ажиллах хүний нөөцийг сургаж чадавхижуулан, шаардлагатай урвалж оношлуураар хангасан нь төслийн бас нэг томоохон үр дүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top