x

Н.Учрал: Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг цахимаар олгодог болгоно

ЦХХХ-ны сайд Ц.Учрал төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог болгох үүргийг авлаа.

e-business системд одоогийн байдлаар 17,500 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд 14,960 үйлчилгээний хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс 5,916 нь хуулийн этгээдийн нэр авах хүсэлт ирүүлсэн. Системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь цахимаар хүсэлтүүдийг авч байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түтгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамрагддаг.

Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр ирдэг. Цаасан баримтыг эх хувь болгодог. Энэ байдлыг болиулж, QR кодоо уншуулаад болох ажил гэж иргэд хэлдэг ч хуульд зөвшөөрлийг заавал бичгийн хэлбэрээр өгнө гээд заачихсан. Компанийн үйл ажиллагааны чиглэл, УЗ-ийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр очдог. Эдгээр хүндрэлийг арилгахын тулд цахим болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байна. 

Тодруулбал, зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт QR кодоо уншуулаад авдаг болох эрх зүйн шинэчлэлийг хийж байгаа ба 120 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд авах боломжтой болох юм. Үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмжөө авах зэргээр хөрөнгө оруулалт хийж байж зөвшөөрлийн хүсэлт гаргадаг. Зөвшөөрөл өгөх эсэх нь эргэлзээтэй байгаа нь иргэдэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг.

Ийм учраас хүний оролцоогүйгээр цахим болгоно. Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top