x

Л.Энх-Амалан: Гурав дугаар ангиас англи хэлний хичээл заана гэдэг бодлогоосоо ухраагүй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна” гэдэг заалт унасан юм. Байнгын хороон дээр эсрэг санал өгч унагасан гишүүд нь С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амалан, Э.Батшугар, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нар гэдгийг хэвлэлүүд онцолж буй.

Тэр дундаа хуулийн төслийг өргөн барьсан Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрөө дунд нь орж суугаад эсрэг санал өгсөн нь ингэхэд хүрсэн “но”-той, “ноцтой” шалтгаан байсан байх гэж үзэж байгаа. 

Тэгвэл хуулийн төслийн талаар Боловсролын сайд өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг оруулжээ. 

Тэрээр "Ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана гэдэг бодлогоосоо ухраагүй. "Үндсэн гадаад хэл англи хэл байна" гэдэг үгийг хөтөлбөрөөр зохицуулна гэж хуулийн төсөлд өөрчилсөн..." хэмээн онцлов. 


"Эхлээд гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан мэдээлэл өглөө. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга удааширсан буюу түрээсийн байранд 11 мянга гаруй хүүхэд суралцдаг. Жил бүр дунджаар 35 мянган хүүхэд сургуульд элсэн орж байна. Үүнтэй уялдуулж нийслэл, томоохон аймгуудад зарим сургуульд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн.

Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад ороход шинээр сургуульд орох хүүхдүүдийн 40 орчим хувийг хангаж байгаа. Цаана нь 60 хувь нь үлдсэн буюу гурван ээлжийн сургуульд орох эрсдэлтэй. Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4300 гаруй хүүхэд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүссэн байна. Иймд бодлогын зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх.

Сонгинохайрхан дүүргийн 12,62 дугаар сургууль Баянзүрх дүүрэгт байрлах цөөн тооны сургуулийн барилга олон жил дамнан баригдаж байна. Ямар ч байсан энэ сургуулийг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулна.

Хоёрдугаарт, барилга худалдаж авч сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргалаа.

Гуравдугаарт, хамран сургах тойргийг шинэчилнэ. Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх төлөвлөлтийг хийнэ.

Дараа нь байнгын хороон дээр ярьсан санал хураалтыг "англи хэлийг үндсэн гадаад хэл байна" гэсэн заалтыг Засгийн газраас өргөн барьсан. УИХ-ын гишүүд санал гаргаж үндсэн гадаад хэлийг англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг хөтөлбөрөөр шийдвэрлэнэ гэдэг зарчмын зөрүүтэй санал хураалт болж дэмжигдсэн байдаг. 

Гэхдээ эцэслэж УИХ-ын чуулганаар шийдэгдэнэ. Хэддүгээр ангид, ямар хичээл заахыг хуулиар заадаггүй. Энэ бол үндэсний хөтөлбөрөөр явдаг. Хууль батлагдвал 2024 оноос хөтөлбөр шинэчлэгдэнэ.

Боловсролын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Ардын хүүхдэд англи хэл заах боломжоос татгалзаад хойшоо сууж байгаа зүйл ерөөсөө байхгүй. 

"Сургуулийн өмнөх болон сургалтын хөтөлбөр"-ийн үзэл баримтлал Засгийн газраар батлагдана. Энэ хөтөлбөрт сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл гэж тусгасан. Энэ хөтөлбөр батлагдвал аль аймгаас хэдэн цагаар ямар хичээл орж ирэх вэ гэдэг хөтөлбөр батлагдана. 

Боловсролын багц хууль батлагдсанаар гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэл, мэдээлэл технологийн хичээл заана.

Англи хэл заах цаг ихсэж байгаа. Энэ бодлогоос нэг ч алхам ухраагүй. Өнгөрсөн жил англи хэлтэй холбоотой нэг алхам урагшилсан. Яагаад гэвэл, “Pearson” платформыг төрийн өмчийн аймгийн алслагдсан 38 сургуульд 38 мянган хүүхдүүдэд туршиж маш том амжилт гарсан. 

Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс 5, 6 дугаар ангиас буюу төрийн өмчийн 860 сургуульд уг платформыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. “Pearson” платформыг хувийн сургуулиудад нэг хүүхэд 22 еврогоор жил бүхэн авдаг хөтөлбөр. Хувийн сургуулийн хэрэглэж буй тус платформыг хэлэлцээр хийж 8 евро болгосон. Дараа жилээс 3,4 дүгээр ангид зааж эхэлнэ. Багшийн ур чадвараас хамааралгүйгээр хүүхэд өөрөө бие даан суралцах боломжийг нээнэ.

УИХ-ын зарим гишүүн 1 дүгээр ангиас англи хэл заана гэж баахан хүмүүсийг бужигнуулсан. Зарим нь 3 дугаар ангиас англи хэл заах бодлогоос ухарлаа гэхчлэн буруу ташаа мэдээллийг өгч иргэдийг бухимдуулж болохгүй" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top