x

"Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй төрийн албан тушаалтнуудыг хоригт хамруулах хүсэлт гаргасан"

"Урбан" иргэдийн форум, #NoDoubleStandard, #NoWar иргэдийн хөдөлгөөнөөс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй албан тушаалтнууд буюу Монгол Улсын ЗГ-ын гишүүд, шүүх, хууль байгууллагын нэр бүхий хүмүүсийг "Магнитскийн акт”-ад хамруулах хүсэлтийг тус актад нэгдэн орсон улсуудын холбогдох 12 элчин сайдын яамдад өнгөрсөн даваа гаригт хүргүүлсэн билээ. Тодруулбал, Монгол Улсад суугаа Европын холбооны улсууд болон АНУ-ын Элчин Сайд нарт хүргүүлсэн юм. 

Энэ талаар иргэдийн хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

#Nodoublestandart хөдөлгөөний төлөөлөгч Ц.Уянга “Ардчилал гарснаас хойш төрийн зүгээс бидний амь нас халдашгүй дархан гэж итгэж байсан явдал долдугаар сарын нэгний үйл явдлаар ямар ч дархлаагүй болсон.

Энэ хугацаанд хүний эрх үндсэн хуулиар баталгаажих биш улам доройтсоор аюултай байдалд орж байна” гэлээ.

Манай улс нэгдэж орсон олон улсын хүний эрхийг баримтлах эрх зүйн акт, конвенцуудад дотоодын хууль тогтоомжуудаа нийцүүлэх үүрэгтэй. Гэтэл өнөөг хүртэл эрх баригчдын үзэмжээр байнга засвар өөрчлөлт хийж явсаар үндсэн хуулиар хүний эдлэх ёстой эрх доройтож, бүдүүлгээр зөрчигдөж байна гэдгийг мөн онцлов. 

Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн үзэл бодолтой байх, үг хэлэх нь жам ёсны хэрэг. Түүнийг хуульчлан тогтоох боломжгүй гэдгийг заасан байдаг ч манай улсын хууль тогтоомжууд эсрэгээрээ байна. 

Энэ талаар Хуульчид "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд эрх баригчид 1999 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “бүртгэнэ” гэсэн байдаг. Үүнийгээ зөвшөөрөл олгоно гээд ойлгочихсон. Улмаар жагсаал цуглаан хийхдээ тодорхой албан тушаалтанд бүртгүүлж, мэдээлээгүй тохиолдолд энэ нь хууль зөрчсөн болж арга хэмжээ тооцдог. Цаашилбал ял халдаах байдал түгээмэл болоод байна.

Хуульчдын зүгээс жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиа өөрчлөхийг шаарддаг. Өнгөрсөн онд нэр бүхий гишүүд жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд “мэдэгдэнэ” зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн өөрчлөлтийг оруулахаар улсын их хурлын даргад өргөн барьж байсан ч түүнийг одоо болтол дарсаар байна.

Мөн эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл тараах гэх гэмт хэрэгт иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага ихээр өртөж байна. Аливаа албан тушаалтны мэдээллийг цацсаныхаа төлөө ял авсан тодорхой тооны хүмүүс ч байна” гэлээ. 

"Урбан" иргэдийн форум, #NoDoubleStandard, #NoWar иргэдийн хөдөлгөөнөөс энэ долдугаар сарын нэгний өдөр “Үндсэн хуулийн баталгаа болон эрх эрх чөлөөний дархлаа” сэдвээр хэлэлцүүлэг хийхээр болсон байна.

Дашрамд, Магнитскийн актад нэгдэн орсон улсуудын аль нэг албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн этгээд болон түүний хамаарал бүхий этгээдийг тус актад нэгдэн орсон улсууд хилээрээ нэвтрүүлдэггүй. Мөн хахууль авах гэмт хэрэг нь нотлогдсон тохиолдолд гүйлгээ хийх эрхийг нь царцаадаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top