x

Нийслэлийн өнгөрсөн оны орлогын төлөвлөгөө 94.4 хувьтай биелжээ

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг энэ үеэр танилцууллаа.

Тайланд нийслэлийн 226 байгууллага хамрагдсан байна. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй гэж үнэлсэн байна. Мөн долоон дүүргийг өөрчлөлтгүй, Багануур, Налайх дүүргийг хязгаарлалттай, 124 байгууллагаас 96-г нь өөрчлөлтгүй, 19-ийг нь хязгаарлалттай гэж дүгнэжээ.

Нийслэлийн төсвийн 2022 оны орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.8 хувиар, зардлыг 20 хувиар нэмэгдүүлж баталсан. Орлогын төлөвлөгөө 5.6 хувиар тасарч, 94.4 хувьтай биелжээ.

Харин хотын шуудын татварын орлого 37.5 хувиар давж биелсэн. Дүүргүүдийн орлогын биелэлт 93.9 хувьтай байв.

Нийслэлийн нэгдсэн төсвийн 2022 оны зарлагын гүйцэтгэл 73.9 хувьтай байгаа  нь зардал өмнөх оноос 174.1 тэрбум төгрөгөөр буурсан гэсэн үг юм. Мөн 554.6 тэрбум төгрөгийн алдаа илэрсний 554.4 тэрбум төгрөгийн алдааг аудит хийх явцдаа залруулсан байна. Алдаа гэдэгт мэдээллийг тусгаагүй, тэмдэглээгүй орхисон, хайнга хандсан зэрэг багтаж байгаа аж.

Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 411.8 тэрбум төгрөг төсөвлөснөөс тайлант хугацаанд 270.2 тэрбум төгрөг буюу 65.6 хувийн санхүүжилт олгожээ.

Тодруулбал, автобус авах, зам тавих, газар чөлөөлөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрлэн дохио, авто зогсоолын шинэчлэлд дээрх мөнгийг зарцуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 14 цаг 54 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 14 цаг 58 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 15 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 15 цаг 8 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 17 цаг 13 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 17 цаг 20 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 17 цаг 40 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 17 цаг 44 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 17 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 17 цаг 56 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 18 цаг 1 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 18 цаг 33 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top