x

100 айлын цагаан байрнуудын буурин дээр 16 давхар 900 айлын орон сууц барина

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 буюу долоон орон сууцыг буулгаж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарчээ.

Тус 100 айлын цагаан байрнуудыг 1947 онд барьсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт анх 2009 онд гарсан байдаг. Тухайн үед “Гэзэгийн худаг” компани иргэдтэй хоёр талт гэрээ хийсэн боловч төсөл амжилтгүй болж, айлууд гэр оронгүй болж, хохирчээ. Хохирсон иргэдийг Нийслэлийн орон сууцны корпорац ХК нь түрээсийн орон сууцаар хангасан байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас тус байрнуудыг нурааж, шинээр барилга барихаар 2018 оноос хойш 21 удаа тендер зарласан нэг ч компани материал ирүүлээгүй. Иймээс 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн орон сууцны корпорац ХК-д шилжүүлжээ.

1,400 орчим иргэн хотын төвд хэрнээ гаднаа 00-той, халуун усгүй 14 жил амьдарсан

Нийслэлийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал М.Говьсайхан "352 өрх буюу 1,400 орчим иргэн орох оронгүй, амьдрах орчин нөхцөл хүнд, хотын төвд хэрнээ гаднаа 00-той, халуун усгүй 14 жил амьдарсан.

Манай зүгээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай олон удаа уулзаж, мэдээлэл солилцон, төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй хүргүүлж ажилласан. Үүний дүнд төслийг “Мөнх ариун булаг” ХХК хэрэгжүүлэхээр боллоо" гэв.

Төсөл хэрэгжих хугацаанд иргэдийг түрээсийн сууцаар хангах үүргийг Нийслэлийн орон сууцны корпорац ХК хүлээж байна.

Эхний 18 сард нэг болон гуравдугаар байрыг ашиглалтад оруулна

“Мөнх ариун булаг” ХХК-ийн ерөнхий захирал Х.Баярбаатар "Төслийн хүрээнд 42 сарын хугацаатай долоон блок барилга барина. Эхний 18 сард нэг болон гуравдугаар байрыг ашиглалтад оруулах юм. Төсөл хэрэгжсэнээр долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбайтай, 900 айлын орон сууц ашиглалтад орно.

Мөн тоглоомын талбай, чөлөөт талбай, ногоон байгууламж бүхий тохижилтыг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар тооцож төлөвлөсөн" гэлээ. 

Тус байрнуудын иргэд нэгдэн “Ирээдүйн 100 айл” ТББ-ыг байгуулсан бөгөөд төрийн байгууллагуудын зүгээс анхаарал хандуулж, өнөөдөр төсөл хэрэгжих болсонд талархаж байгаагаа илэрхийлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top