x

М.Лхагвачулуун: Барааг буцааж гаргах нөхцөлтэйгөөр нэг жилийн хугацаагаар түр оруулах боломжтой

Барааг улсын хилээр түр оруулах, гаргах харилцааны талаар Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газрын ГУБ М.Лхагвачулуунаас тодрууллаа.

-Барааг хилээр түр хугацаанд оруулаад буцааж гаргах ойлголтын талаар мэдээлэл өгөөч? Энэ тохиолдолд гаалийн болон бусад татвар төлдөг үү.

-Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж болно.  Дээрх бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулан, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулдаг.  

Энэ тохиолдолд  тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж, гаалийн байгууллагаас ногдуулсан  гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна.

Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан  гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300  горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой.

Гэхдээ гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулсан тохиолдолд түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаах боломжгүй байдаг.

-Улсын хилээр түр хугацаагаар оруулаад буцааж гаргах бараанд гаалийн болон бусад татвар төлөхгүй байх боломж байдаг уу.

-Монгол Улс барааг түр хугацаагаар оруулах тухай Станбулын конвенцод нэгдэн орсон. Иймд үзэсгэлэн яармаг худалдаа, уулзалт түүнтэй ижил төстэй арга хэмжээ болон мэргэжлийн тоног төхөөрөмж, боловсрол соёл шинжлэх ухааны зориулалттай барааг гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр түр хугацаагаар оруулаад буцааж гаргах тохиолдолд МҮХАҮТ-д хандаж АТА карней авч болдог.

Харин хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг түргэн гэмтэж муудах бараа, худалдаж борлуулах бараа, олон нийтэд тараах сурталчилгааны материал зэрэгт АТА карней олгодоггүй.

-Барааг түр оруулаад буцааж гаргах сонирхолтой иргэн, аан ата карней авах хүсэлтээ ямар байгууллагад гаргах вэ?

-АТА карнейг конвенцын гишүүн 70 гаруй улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тухайн барааг буцааж нэвтрүүлэх  нөхцөлтэйгөөр  нэг жилийн хугацаагаар олгодог. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 145 дугаар тогтоолоор АТА карнейг олгох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг хүлээх, баталгаа гаргах  үүргийг Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд олгосон. Иймд АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top