x

Г.Нэргүй: Иргэд ер нь "би чадварлаг сэлдэг" гээд гуравхан секундэд амиа алддаг

Нийслэлийн хэмжээнд үер, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өглөө. 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Борооны улирал эхэлж байгаа учраас гол усны үер нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гал түймрийн 857, аврах ажиллагаа 99 дуудлага мэдээллээр албан хаагчид үүрэг гүйцэтгэн шуурхай ажиллаж, 1,250 орчим иргэний амь насыг авран хамгаалж ажилласан. Өнгөрсөн хавар маш их хуурайшилттай байлаа, улмаар өдөрт 30 орчим дуудлага ирж байлаа.

Одоо борооны улирал эхэллээ. Цаг уурын газрын өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд +30 хэм хүрч, халах мэдээлэл байгаа.

Халуун өдрүүдэд иргэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу олноор амарч зугаалах үедээ гол усанд орж амь насаа алдах эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу завь эргүүлийг Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллуулж, зохион байгуулахаар хуваарь гарч, өнөөдөр аврах ангийнхан дадлага сургуулалтдаа гарсан.

Зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл завьт эргүүл ажиллана. 

Голын эрсдэлтэй хэсэгт сэлэхийг завдсан иргэдийн үйлдлийг таслан зогсоож, цагаан хоолойгоор зарлан мэдээлж, анхааруулна. Иргэд ер нь "би чадварлаг сэлдэг" гэж ус руу ороод гуравхан секудэд живж, амь насаа алдах эрсдэлүүд гардаг" гэлээ. 

Мөн энэ жил гурван камер нэмж байрлуулсан. БЗД-ийн Могойн дэнж, Баянзүрх гүүрний хойд тал болон шинээр тохижуулсан Амар талбайд байрлуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top