x

10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй болжээ

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо. 

Хурлын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи төсөл хэрэгжиж дуусахад богино хугацаа үлдсэн, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.

ЖАЙКА-гийн төслийн багийн дарга Табата Тоорү "Сар бүр шатахуун түгээх станцаас дээж авч, хүхрийн агууламжийг шинжилж байна. Мөн нэг жилийн хугацаанд Тэрэлжийн гэр жуулчны баазад сайжруулсан шахмал түлшний загвар төслийн үр дүнг баталгаажуулах шаталтын туршилтыг хийж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын явуулын станцыг байршуулж, агаарын чанарын агууламжийг хэмжсэн. Түүнчлэн хөдөлгөөний эрчим болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ашиглалтын судалгааг хийлээ. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжсэнээр ахуйн зуухнаас ялгарах PM1O-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн байна. Иймд хүхэргүйжүүлэх бодисыг сайжруулсан түлштэй хольж, хүхрийг бууруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Мөн Улаанбаатар хотын төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах туршилт хийсэн. Туршилтын үр дүнг тодорхойлох зорилгоор 2023 оны хоёрдугаар сард эдгээр уулзварт замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж, дөрөвдүгээр сард үр дүнг нэгтгэж, үнэлгээ хийжээ. Туршилтаар дээрх 10 уулзварт өөрчлөлт хийхээс өмнө 574,270 тээврийн хэрэгсэл тоологдсон бол өөрчлөлт хийсний дараа 593,767 болж, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 19,496-оор нэмэгдэж, хөдөлгөөний урсгал нэмэгдсэн байна.

Түүнчлэн төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хэллээ. Тухайлбал, хүхэр ихтэй дизель түлшийг хэрэглэх тохиолдолд цаашид “Евро-5” дизель хөдөлгүүртэй автобусны хаягдал утаа шүүгч төхөөрөмж эвдэрч, ашиглалтаас гарах, цаашлаад хөдөлгүүр доголдох зэрэг техникийн гэмтэл гарч, шинэ автобус актлагдах магадлалтай. Иймд хүхэр ихтэй дизель түлшний хэрэглээг яаралтай зогсоож, “Евро-5” стандартын түлшний хэрэглээг албажуулах, автобуснуудад түлшний хэрэглээнээс үүдэлтэй эвдрэл, гэмтэл байгаа эсэхийг шалгаж, засварлуулах шаардлагатай байна зэрэг санал хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Төслийн хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгах нь чухал. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтрагч байгууллагууд гар бие оролцож, туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах учиртай” гэдгийг онцлов.

Түүнчлэн нийтийн тээвэрт “Евро-5” стандартын түлш хэрэглэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top