x

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 20 улсаас биечлэн 160, цахимаар 120, нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.

Наадмын хүрээнд Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 16, 18-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулахын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

“Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Улаанбаатар хотноо Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр, 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байсан. Харин энэ оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци зохион байгуулна.

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 56 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 1 цаг 3 мин Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэв 1 цаг 7 мин Улаанбаатар хотод Хятад-Монголын цагаан сарын хоолны соёлын өдөрлөг боллоо 1 цаг 8 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” болно 1 цаг 9 мин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ 1 цаг 10 мин Улсын хэмжээнд 177 мянга гаруй зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөний зөрчил байна 1 цаг 15 мин Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгойн уурхайд ажиллаж байна 1 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа 1 цаг 20 мин Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно 3 цаг 24 мин Ерөнхий сайд: Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддгаа харууллаа 3 цаг 31 мин Монголын хүнсний салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцлов 3 цаг 32 мин Цахилгаан мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ 3 цаг 34 мин АНУ стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргана 3 цаг 36 мин УБ-Дархан чиглэлийн зам нээлттэй ч цасан шуургатай байна 3 цаг 43 мин Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 5 цаг 50 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 5 цаг 51 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 5 цаг 51 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 5 цаг 54 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 5 цаг 57 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна
Top