x

Жолооч Ч.Эрдэнэбат: Төрийн байгууллагуудын хүнд суртал үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна

Замын-Үүд 2023.06.11

Замын-Үүдийн ачаа тээврийн асуудлаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбаттай ярилцлаа

-Танай нутгаар зуншлага хэр байна вэ?

-Зуншлага муу. Цагаанаараа эргэсэн, аймшигтай байна.

-Өнгөрсөн долоо хоногт манай сонинд Б.Пүрэвдорж гишүүн ярилцлага өгөхдөө ачаа тээврийн үнийн талаар ярьсан юм. Одоо ачаа тээврийн үнэ ханш ямар байгаа вэ?

-Ачаа тээврийн үнэ өсөөгүй. Хамгийн гол нь орж, гарах зохицуулалтуудаа төрийн байгууллагууд хийж чадахгүй байна. Би яг одоо очерт зогсож байна. Одоогоор миний нүдэнд харагдаж байгаа 1000-гаад машин байна.

-Өдөрт хэдэн машин гарч байгаа вэ?

-200 машин гарч байна.

-Хэд орж байгаа вэ?

-Бас л 200 орж ирж байгаа байх.

-Яагаад тийм олон машины дараалал үүсчихсэн юм бэ?

-Гааль, шалган, авто тээвэр, замын цагдаа гээд төрийн байгууллагууд нь бүгд тус тусдаа бүх машиныг хянаж шалгадаг, явуулдаггүй. Дээрээс нь Хятад талдаа бас хүнд сурталтай. Хоёр улс хоёр талдаа маш хүнд суртал гаргаад, машинууд нь явж өгөхгүй, ачаа бараа гацаад байгаа юм. Түүнээс зүгээр л урсгалаараа явчихвал ямар ч очер дараалал үүсэхгүй шүү дээ. Одоогоор ямар ч байсан 10 гаруй км үргэлжилсэн ачаа тээврийн машины очер байна. Өглөөнөөс хойш зогсоход ер урагшилсангүй.

-Замын-Үүдээс Эрээн рүү гарахад ямар үнэтэй байгаа вэ?

-Эрээн рүү гарахад үнэгүй шүү дээ. Ямар ачаа байхав дээ. Ямар ч ачаа байхгүй. Экспортоо наадуул чинь бүгдийг нь гаргахгүй байгаа шүү дээ.

-Орж ирэх үнэ ханш нь хэдтэй байна. Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл?

-Орохдоо Улаанбаатар руу дөрвөн сая төгрөгөөр л явж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлээд байгаа үнийн өсөлт тэгэхээр худлаа болж таарав уу?

-Үнийн өсөлт хаана гараад байна гэхээр стандарт дээр л гараад байгаа. Авто тээврийн үндэсний төв нь аль дээр үеийн социализмийн үеийн стандартаа бариад тэгэхээр жижигхэн жижигхэн машин явж байгаа. Жишээ нь, нэг ачаад явах юмыг хоёр хувааж ачуулж байна. Одоо бүр 12 метртэй машин явуулна гээд солиотой юм яриад байгаа. Хятадууд нь тэгтэл 19, 20 метртэй машин явж байхад манайх жижгэсгэнэ гэдэг галзуу солиотой юм ярьж байдаг. Адилхан жин тонноо стандартаа бариад явмаар байгаа юм. Үүнтэй бид маш олон жил тэмцэж, хэлсээр л байгаа. Бидний явах дээд хурд 80 км/цаг. Ачаа тээврийн машины стандарт тусдаа. Монгол Улс өөрөө машин тэрэг үйлдвэрлэдэггүй. Тэгсэн мөртлөө Хятадаас орж ирсэн Хятадын стандартын машинаа орос стандартаар явуулна гэж авлига аваад гацаагаад байгаа байхгүй юу.

-Дөрвөн сая төгрөгөөр ачаа тээвэр зөөхөд ашиг гардаг уу. Техникийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл гарвал яах вэ?

-Ашиг гарахгүй шүү дээ. Зүгээр л хоолны мөнгөө л олж байгаа. Ямар ч ашиг байхгүй. Одоо ингээд очер дараалал үүсээд эхлэхээр нөгөө ачааны чинь үнэ өсч эхэлж байгаа юм. Яагаад гэхээр юм ховордохоор машин олдохоо байчихна. Тэгээд очер маш их болж байна. 2-3 хоногийн өмнөөс үнэ өсөөд эхэлчихсэн. Урдаа машин олдохоо байчихсан. Наашаа бас буцаж гарахгүй. Өнөөдөр л гэхэд 2000-гаар ачиж байсан арматур,

цемент 3500 болчихсон. Яг нугарчихаж байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээ байхгүй юу. Зүгээр зарчмаар нь явуулахгүй төр дундуур нь орж ирээд л дампууруулчихлаа.

-Төр яаж оролцож байгаа вэ?

-Төрийн бүх байгууллага нь хянана, шалгана, торгоно, стандартад нийцэхгүй байна гэдэг. Тэгээд шалган дээр нь нэг ч машин байхгүй. Очер нь ерөөсөө урагшлахгүй тал өдөр болж байна. Хил гааль руугаа машинаа оруулахгүй. Өөрсдийнхөө танил талыг урдуураа оруулаад л биднийг болохоор ингээд л зогсоочихно. Төрийн энэ хүнд суртал, танил талаараа аргалдаг заваан зүйлийг арилгах хэрэгтэй. Тэгж байж юмны үнэ ханш унана, суларна. Албаар зохиомол машины хомсдол үүсгээд байна шүү дээ. Тээврийн хэрэгслийн зохиомол хомсдол үүсгэхээр тэртээ тэргүй үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Урд машин байхгүй юм чинь ачаа бараагаа авахын тулд машин хайна биз дээ. Үүнийг болиулаад Хятад руу чихээд өгөх хэрэгтэй. Хятадаас хэр машин гарч байна, тэр тоогоор нь чихээд өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай гадаад харилцааныхан Хятадын талтай машинуудаа аваач ээ, хурдан гаргаач ээ гэдэг тал дээр сайн ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр урд талаасаа болохоор наашаа гарч байгаа машинуудыг бас хязгаарладаг. Урд талд Хятадын гаалийн бичгийг бүрдүүлчихээд, гарах гэж 3-4 хоног болж байна. Энэ болгон чинь зардал шүү дээ. Тэр хүмүүсийн буудал, хоол унд, машиндаа тос бензин үрж байна. Нэг хоногт зөвхөн тээврийн хэрэгсэлдээ 50 юань төлдөг. Тэгэхээр буудал хоол ундтайгаа нийлээд нэг хүнд хоногийн 200 юань чөлөөтэй алга болж байгаа. Өдрийн 100 мянган төгрөгний өртөгтэйгөөр Хятадад монгол тэрэг зогсож байна шүү дээ.

-Цаашаа гараад ачаагаа ачихад удах уу?

-Ачаагаа маш хурдан аччихдаг. Гэтэл наашаа гаалийн бүсээр гарах гэхээр хятадууд гаргахгүй. Хятадууд цаад талд монголчуудыг аль болох олон хонуулж мөнгө авах гээд байна шүү дээ. Ингээд албаар зогсоодог. Албаны хүмүүс биднийг гацааж зогсоохоос илүү тэдэнтэй ярилцаад, хурдан шуурхай оруулж гаргадаг болгомоор байгаа юм. Манайд барилгын эрчимтэй хугацаа чинь гуравхан сар шүү дээ. Яг л коронагийн үеийн байдал руугаа одоо буцаад орж байна. Хэд хоногийн өмнөөс эхлээд.

-Гарах орох машины хязгаар тогтоогоод байсан тэр хэвээрээ л байгаа юу. Нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй ээ. Өдөрт 200 машинаа арайчүү л оруулж, гаргаж байна. Гаалийн, хилийн цэргийн, авто тээврийн, төмөр замын хүнд суртал бүгд нөлөөлөөд энэ үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна. Дандаа төрийн байгууллагуудтай холбоотой л үнийн өсөлт явагдаж байгаа. Ажлаа шуурхай хийгээд, зохион байгуулалтыг шуурхай гүйцэтгээд, хурдан нэвтрүүлээд өгөх юм бол үнэ өсөхгүй шүү дээ. Зах зээлийн үнэ нь буцаад л доошоо уначихна. Урагшаа Эрээн рүү машинуудаа бүгдийг нь чихээд өгөх юм бол нэг өдрийн дотор бүх ханш уначихдаг. Бариад хязгаарлаад байх тусам коронагийн үе шиг өсч эхэлж байна. Аргагүй шүү дээ. Машин олдохгүй болохоор өсөхөөс өөр аргагүй. Одоо энд 10 гаруй км цуваа үргэлжилж байхад нугарч өсөх нь аргагүй л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 47 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 56 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 2 цаг 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 2 цаг 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 17 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 34 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 55 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 8 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 14 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 21 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 23 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 29 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 36 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top