Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Шувуу ажиллагааны асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ бид бусад улсын нутаг дэвсгэр, тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиглэлээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй.
Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй гэх асуудлыг шалгаж байгаа. Хаана байрлаж, амьдарч байгаа гэх мэдээлэл нь иргэдээс хууль сахиулах байгууллагад ирсэн" гэв.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын талаар "Н.Удаанжаргал нь Малайзад байгаа нь тогтоогдсон. Тиймээс хууль сахиулах байгууллагууд руу нь бичгээ хүргүүлээд ажиллаж байна" гэсэн юм.
Н.Удаанжаргалыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан ч эх орноосоо оргон зугтаасан билээ.
Түүнийг хуулийн байгууллагаас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авч ирэхээр ажиллаж байгаа юм.