x

Газар хөдлөлтийн давтамж, чичирхийлэл Улаанбаатар хотод жил бүр нэмэгдсээр байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байна.

Газар хөдлөлтийн давтамж, чичирхийлэл Улаанбаатар хотод жил бүр нэмэгдсээр байна.

Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах нь нийслэлийн хэмжээнд маш чухал байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэв. 

Тэрээр "Нийслэлийн хэмжээнд цугларах 192 талбай байдаг. Зургаадугаар сарын 8-ны 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэдийг эдгээр байршилд цуглуулах юм.

Нийслэлийн төр, захиргааны удирдах албан тушаалтнууд, дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын байгууллагынхан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний зааврууд өгөх, улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудад анхан шатны тусламж үзүүлэх хэрэгслийг талбайд байршуулан ажиллана.

Цагдаагийн байгууллагын албан хаагчид түр талбайд цугларсан иргэдийн аюулгүй байдлыг хангана.

Хорооны болон СӨХ-ны ажилтнууд цугларах 192 талбайн байршил, цугларах цагийг иргэдэд мэдээлэх үүргийг гүйцэтгэнэ" гэв.

Нийслэлд нийт 30,000 байшин барилга байдаг. Үүнээс 2003 оноос өмнө баригдсан барилгуудын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ одоо мөрдөгдөж буй стандартаас өөрөөр хийгдсэн. Жил бүр барилгыг паспортжуулах ажлыг нийслэлийн төсвөөр хийдэг. Одоогийн байдлаар 1,000 гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийснээс 500 нь тааруу үнэлгээ авчээ.

2013 оноос хойш баригдаж байгаа барилга гурван төрлийн хяналтыг давдаг байна. Тодруулбал захиалагчийн, зохиогчийн, төрийн хариуцсан байгууллагын хяналтыг давж ашиглалтад оруулдаг аж.

Барилга, байшингийн хийц загвар, бүтээцийг өөрчилж, үйлчилгээний зориулалттай болгосон аюултай зөрчил илэрчээ. Ийм тохиолдолд арга хэмжээ авч, барилга байшингийн хийц, бүтээцийг буцаан сэргээх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top