x

Цагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна

Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт хийж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, тус дүүрэгт Дэнжийн 1000-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1.7 км авто зам шинээр тавьж байна. Түүнчлэн дүүргийн 10 дугаар хороонд шинэ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын орон сууц барихаар 2.8 га талбайг чөлөөлжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл:

-Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилгаас гадна дүүргийн эмнэлгийн өргөтгөл, Эрт илрүүлэг, оношилгооны төв барьж байна. Түүнчлэн хэд хэдэн авто замын ажил өрнөж байгаа. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн 9, 10, 11 дүгээр хороог дамнасан авто зам шинээр тавьж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийг байгуулахаар газар чөлөөлсөн. Бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлт гол тулгамдсан асуудал болж буй тул иргэдэд энэ талаар таниулж, ойлгуулахад анхаарч байна хэмээв.

Авто замын ажлыг гүйцэтгэгч “Экспресс зам” ХХК-ийн захирал Э.Чинбат:

-Шинэ авто замыг тавихдаа борооны ус зайлуулах шугам, явган хүний зам зэргийг иж бүрэн хийж, тохижуулна. Дөрөвдүгээр сарын 6-наас зам барилгын ажил эхэлсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгахад газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаж байна гэсэн юм.

Шинээр тавьж буй авто замын трасст 26 нэгж талбар өртсөнөөс 11-ийг нь чөлөөлөхөөр зөвшилцөлд хүрээд байгаа аж. Газар чөлөөлөлтийн үйл явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 17 цаг 16 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 17 цаг 20 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 17 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 17 цаг 30 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 19 цаг 35 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 19 цаг 42 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 20 цаг 2 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 20 цаг 6 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 20 цаг 11 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 20 цаг 18 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 20 цаг 23 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 20 цаг 55 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top