x

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх нь зөв

Хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уулзлаа.

Энэ үеэр хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтад анхаарах цаг болсон, хүүхдийн төлөө фондын хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох ёстой гэж 1977-1989 онд Монголын хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан Ч.Цэрэндулам саналаа хэлэв.

Мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагуудын уялдааг сайжруулах, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээ хангалтгүй байгаа, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажиллаж байгаа нийгмийн ажилтны ачаалал эрс ихэссэн ч цалин нь бага. Үүнээс болоод хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага хүний нөөцийн хомсдолд орсон, хүүхэд хамгаалалд төсвөөс олгодог найман тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, гэр бүл болон байгууллага доторх хүүхдийн эрхийг хангуулах, нийгмийн хамгааллын бодлого сүүлийн 20 жилд алдагдсан талаар 60 гаруй төлөөлөл санал, хүсэлтээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд

  • хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах,

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах,

  • хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх,

  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулж, уулзалтад оролцсон төлөөллөөр шинэчлэх,

  • Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх,

  • 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top