x

Номын баярын үеэр “Парламентын боловсрол хөтөлбөр”, “Үндсэн үлгэр”-ийг танилцуулав

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатай болсон Номын баярын гурав дахь өдөр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан төв талбайд ажиллалаа. 33 дахь удаагийн энэхүү Номын баярт УИХ-ын Тамгын газар өөрийн асартаа Парламентын номын сангийн сан хөмрөгт байдаг Монгол Улсын 1924, 1940, 1960 оны болон шинэ Үндсэн хуулийн ховор сонин хэвлэлтүүдийг дэлгэн үзүүлж, бүх нийтийн Үндсэн хуулийн, хүний эрхийн, парламентын боловсрол, мэдлэгтэй холбоотой үйл ажиллагаа, ном товхимлыг танилцуулсан юм.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Номын баярыг зорин ирсэн уншигчид, гэр бүл, анги хамт олноороо яваа хүүхэд багачууд, хэвлэн нийтлэгчид, зохиолч, уран бүтээлчидтэй уулзаж, шинээр олны хүртээл болж буй ном, бүтээлийг үзэж сонирхохын зэрэгцээ УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол хөтөлбөр”-ийн талаар танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын үндэс бол Монголын газар шороо, Монгол хүн болохыг онцолж, улс орныхоо, хүн ардынхаа хөгжил дэвшлийн төлөө хүн бүр идэвхтэй оролцдог, ингэж оролцохдоо зөв ойлголт, мэдээлэлтэйгээр оролцдог байх нь чухал бөгөөд үүнийг “Парламентын боловсрол” хөтөлбөр зорилгоо болгодог гэсэн юм. Мэдлэг мэдээлэл бол хүч юм хэмээгээд тэрбээр, хүүхэд залуучууд энэ хүч чадлыг ухамсарлаж, өөрийгөө хүчирхэгжүүлэн, бидний хамтын үнэт зүйл болсон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн тухай ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх нь орчин үеийн иргэн хүний хөгжлийн гол чиг хандлага болж буйг дурдав.

Түүнчлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтойгоор хялбаршуулан тайлбарласан “Үндсэн үлгэр” номыг танилцууллаа.

Мөн цугласан хүүхэд багачуудын дунд уран бичлэгийн болон зургийн уралдааныг зохион байгуулж, УИХ-ын Тамгын газрын санаачилгаар бүтээсэн “Үндсэн үлгэр” номын дээжээс гардуулав. Номын баярыг 2019 оноос УИХ-ын дарга Г.Занданшатар ивээлдээ авч агуулгажуулах, хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон ажлыг хийж байна. Энэ жилийн 33 дахь Номын баярыг тэрбээр “үндэсний бичиг соёл”-ын агуулгаар баяжуулан явууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 17 цаг 40 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 17 цаг 44 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 17 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 17 цаг 54 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 19 цаг 59 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 20 цаг 6 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 20 цаг 25 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 20 цаг 30 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 20 цаг 35 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 20 цаг 42 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 20 цаг 47 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 21 цаг 19 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top