x

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болдыг огцруулахыг шаардав

#NoWar, #NoDoubleStandard, #PoliceReform хөдөлгөөнөөс Монгол улс хувь хүний эрх, эрх чөлөөнөөс ухарч байгаа талаар мэдээлж, эрх баригчдад шаардлага хргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэд Эрүүгийн хуулийн 11.6,13.14, 23.1 заалтуудад өөрчлөлт оруулж, жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг "Эрх чөлөөний хууль" болгож өөрчлөх шаардлагатай байгааг онцлов.

Энэ үеэр Б.Цацрал "Бидний зүгээс тавьж буй энэ гурван шаардлагад "Эрүүгийн хуулийн 23.1 буюу хууль сахиулагчийн биед халдах" гэсэн заалт байгаа. Яг энэ заалтаар #NoDoubleStandard-ыг өргүүлж явж байсан зургаан залууд 1-1,2 жилийн хугацаатайгаар зорчих эрх хязгаарлах цахим гав зүүлгэсэн. Энэ цахим гавны хэрэгжилтийг амьдрал дээр туршиж үзэхэд маш олон иргэдийн эрхийг хязгаарлах зэрэг зөрчлүүд гарч байгаа. Олон нийтэд мэдээлж байгаа нь л бид боловч байгаа газрыг буруу заадаг, баттерай нь дуусдаг зэргээс болж олон хүн дүүргийн хязгаарлалтын "ял"-аа хорих "ял" болгосон тохиолдлууд байна. Ийм учраас "Эрүүгийн хуулийн 23.1 буюу хууль сахиулагчийн биед халдах" гэдэг заалтыг солих, өөрчлөх шаардлагатай. 

Дараагийнх нь "Эрүүгийн хуулийн 13.14-ийн албан тушаалтны нэр төрд халдах" гэдэг заалт. Энэ эрүүгийн хуулийн заалтаар #NoWar, #NoDoubleStandard-ийн гишүүн Э.Одбаяр твиттер хуудаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан тушаалыг товчилж бичсэнээс нэр төрд халдсан гэж 1.2 жилийн ял авсан. Энийг мөн өөрчлөх шаардлагатай. 

Мөн "Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хөнгөн гэмтэл учруулах" гэсэн заалт. Энэ заалт орсноос хойш хүний эрх зөрчигдөж байгаа талаар нээлттэй тайлан хийх хэрэгтэй байна. Дүн шинжилгээ судалгаа хийж байгаа байгууллагууд олон нийтэд нээлттэй мэдээл гэдэг шаардлагыг хүргүүлж байгаа юм. 

Дараагийнх нь "Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хууль" болгон шинэчлэн найруулах санаачлагыг бид гаргаж, 2021, 2022 онуудад өгч байсан. Энэ дээр мөн нээлттэй сонсгол хийгээчээ гэдэг шаардлагыг хүргүүлж байсан. Энийг одоо хүртэл авч хэлэлцээгүй. 

Одоо Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж байгаа. Энэ хууль 1994 онд батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ цагдаагийнхан дандаа иргэдийнхээ эсрэг ашигладаг. "Бүртгүүлэх" заалтыг "зөвшөөрөл авах" гэж ойлгодог. Тэгээд тавьж буй шаардлага нь зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан учраас гээд зөрчлийн хэрэг үүсгэдэг" гэлээ. 

Мөн тэрээр "#No war хөдөлгөөн өрнөснөөс хойш 20 гаруй зөрчлийн хэрэг үүсгэж, тав, зургаан удаагийн шүүх хурал болсон. Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль иргэдийн эвлэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж чадахгүй байна. Одоо нэмэлт өөрчлөлт оруулах цаг биш. Бүхлээр нь шинэчлэн найруулах хэрэгтэй" гэдгийг онцолж байв. 

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болдыг огцруулахыг шаардаж байгаагаа илэрхийлэв. Учир нь цагдаагийн байгууллагын өдөр тутам явуулж буй үйл ажиллагаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж, хүний биед халддаг, гүтгэн доромжилдог хүний эрхийн ойлголтгүй байна. Цагдаагийн алба хаагчид өнөөдөр иргэддээ үйлчилж чадахгүй байгаа гэдгийг хэлээд ийм байдлыг өөрчлөхийн тулд дээрээс нь эхэлж солих шаардлагатайг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.154)
    огцруулж чадахгүй байж цаг заваа үрсний хэрэггүй ээ!
    2023 оны 05 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top