x

Э.Саруулзаяа: Допинг гэхэд л миний дүү рүү массаараа хоморголон дайрч, ялладаг болж

МҮБХ-ны зүгээс Э.Оюунболд допинг хэрэглэсэн талаарх мэдээллийг хийв. Допингийн асуудлаар улсын аварга цолоо хураалгасан тэрбээр дахин допинг хэрэглэсэн гэх мэдээлэл шуугиан болж байна. Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны дүүтэй холбоотой допингийн асуудал дахиад л сөхөгдлөө. Арслантай өөртэй нь холбогдох гээд чадахгүй юм. Э.Оюунболд арслан хөдөө байна уу?

-Одоогоор хөдөө байгаа. Удахгүй орж ирэх байх. Сүлжээ орж гараад би ч тухтай холбогдоод ярилцаж амжихгүй л байна.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд та ямар тайлбар хэлэх вэ?

-Допингийн асуудал хөндөгдөхөд л миний дүүг урдаа барьж байгаад нь гомдолтой байна. Сая үүссэн асуудлын тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар хэлсэн. Зөвхөн Э.Оюунболдыг нэрлээд өнгөрлөө. Сэтгүүлч лавлаад асуухад нь хүний нэр төртэй холбоотой асуудал гээд чимээгүй өнгөрч байна лээ. Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу. Допинг гэхэд л шууд миний дүү рүү сүргээрээ дайрдаг муухай тогтолцоо бий болсон.

-Арслангийн шинжилгээний хариутай та танилцсан уу?

-Үгүй. Гэхдээ энэ шинжилгээ хууль бус гэдгийг онцлох нь зөв. Аль эрт хоёр сарын өмнө авсан допингийн шинжилгээний хариугаар эрх чөлөөнд халдана гэдэг хаана ч байхгүй завхрал.

-Хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ та танилцуулахгүй юу?

-Эхний үндэслэлийг дээр хэллээ. Өөр нэг шалтгаан нь Э.Оюунболдын допингийн шинжилгээ ирэх замдаа задарсан. Журмаараа МҮБХ-ноос шинжилгээний хариуг зарлах учиртай. Гэтэл өнгөрсөн сард “NTV” телевизийн хуудсаар миний дүүгийн шинжилгээний хариу ил болсон. Ямар нэгэн байдлаар дундаа задарсан учраас л тухайн үед цацагдсан гэсэн үг шүү дээ. Олон улсын допингийн эсрэг журамд зааснаар шинжилгээний явцад нэг алдаа гарахад л тухайн шинжилгээ хүчингүй болдог. Энэ журмаараа шинжилгээ хууль бус болж байгаа юм.

-Магалжав тэргүүн удаа дараа дуудахад очоогүй гэж хэлж байна лээ. Энэ тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга. Тухайн хүмүүсийн хоорондын харилцааг мэдэх боломжгүй шүү дээ.

-Таны дүү үнэхээр удаа дараа допинг хэрэглээд байдаг юм уу?

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багш миний дүүг байгалиасаа өгөгдөлтэй, авьяаслаг бөх гэж хэлсэн байдаг. Би ч дүүгээ ингэж л боддог. Энд нэг зүйлийг онцлоход Э.Оюунболдын гарт допинг хэрэглэсэн тухай баримт өгч байгаагүй. Чи допинг хэрэглэсэн гээд л эрхийг нь хасч, цолыг нь хураасан. Энэ допингийн шинжилгээ гэх ажил хөшигний ард хаалттай явагддаг нь анхаарал татсан юм. Шинжилгээ аваад хэдэн сарын дараа хэдэн хүний нэр хэлээд л туг тахиад өнгөрдөг. Монголын Үндэсний допингийн эсрэг төв гэх байгууллагын үйл ажиллагаа шилэн байх ёстой. Ямар луйвар явдаг болоод үйл ажиллагаа нь хаалттай байгаад байгааг ойлгодоггүй. Ноцтой асуудлууд дуулдаж л байдаг.

-Тухайлбал?

-Допингийн шинжилгээг авлигал өгч нуун дарагдуулдаг тухай. Энэ хэрэгт хоёр ч эмчийг холбогдуулан АТГ-аас шалгаж байгаад нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Прокурор дээр хаагдсан байдаг. Энд ямар нэгэн нөлөөлөл орсон гэж би харддаг. Шалгагдаж байсан эмч нь одоо боксын шигшээ багт ажиллаж байна лээ. Ил яригддаг асуудал нь 2009 оноос хойш шинжилгээг АТГ нягтлахад 38 бөхийн сорьц зөрчилтэй нь тогтоогдсон байдаг. МҮБХ энэ мэт бузар булайг цэвэрлэх талаар ажил огт хийхгүй байж Э.Оюунболд руу л дайраад байгаа нь цаанаа ямар нэгэн зорилготой гэж харагдаж байна. Магадгүй бөхийн дэвжээнээс бүр мөсөн явуулахыг ч төлөвлөж байж болно. Миний дүүг 2019 оноос хойш л янз бүрээр хэлж, нийгмээрээ яллалаа. Одоо болсон юм биш үү. Оюунболд чинь ч гэсэн хүн шүү дээ.

-Одоо яах вэ?

-Хүний эрхийг хамгаалах байгууллагуудад л хандах байх даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 5 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 6 цаг 5 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 6 цаг 14 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 6 цаг 36 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 6 цаг 46 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 7 цаг 53 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 9 цаг 8 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top