x

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” хаврын бүх нийтийн мод тарих ажлыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 6-22-ны хооронд зохион байгуулсан. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ашиглалт хариуцсан мэргэжилтэн Н.Тамираас тодрууллаа.

-Энэ жилийн хувьд хэдэн мод тарьсан бэ?

-2023 оны хавар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд найман байршилд 208 мянга гаруй мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 10 төрлийн 140 мянга гаруй шилмүүст, навчит болон гоёл чимэглэлийн мод, сөөгийг 450 гаруй байгууллага, 5000 гаруй албан хаагч болон иргэдийн оролцоотой тариад байна. Ингэхдээ бид модоо ойжуулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихыг зорьж байгаа. Түүнчлэн өмнөх жил дөрвөн байршилд тарьсан модлог ургамлын арчилгаа усалгаа, нөхөн тарилтыг тавдугаар сарын 11-19-нд нийт 312 байгууллагын оролцоотойгоор зохион байгууллаа.

Ер нь 2030 он хүртэл нийслэл хотод 120 сая мод тарих ажлын хүрээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр 12,948 га талбайд 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 34.3 сая, хотын ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая мод тарихаар төлөвлөсөн.

-Мод тарьсан байршлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салааны Бумбатын булаг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд Түргэний гол дагуух Ногоон хэрэм зурвас, мөн Налайх дүүргийн долоодугаар хороонд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд тус тус мод тарьсан. Түүнчлэн Баянгол дүүргийн “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”, Чингэлтэй дүүргийн “Хайрхан” хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн Айцын амны шинээр мод тарих зургаан га талбайд болон Баянзүрх дүүрэгт байрлах УБЗАА-ны мод үржүүлгийн газарт мод тариад байна. Эдгээр байршлын харуул хамгаалалт, тарьсан моддын усалгаа, арчилгааг дүүргүүдийн тохижилт хариуцсан болон мэргэжлийн байгууллага хариуцна.

-Өнгөрсөн жилүүдэд хэдэн мод тарив?

-2021-2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг 117 га, хамгаалалтын ойн зурвасыг 109.4 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 91 га талбайд хийсэн. 2021 онд 364,802  мод тарьсан. 2022 онд нийтийн эзэмшлийн 102 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт, 14 мянга гаруй ам метр талбайд цэцгийн мандал байгуулсан.

Мөн гэр хорооллын 14,185 айл өрх хашаандаа 78,034 мод тарьж, 54,627 иргэн, 3339 аж ахуйн нэгж байгууллага 1,334,697 мод, сөөг тарьж агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байна. Нийт тарьсан моддын ургалт 90-ээс дээш хувьтай байна. Гэхдээ мод тарьсан хоёр дахь жилээс эхлэн арчлах, хамгаалах ажлыг эрчимжүүлдэг. Үүнд бид анхаарч ажиллаж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллага байдаг вэ. Тарьц, суулгацын нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр нийслэлийн хэмжээнд 54 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2030 он хүртэл нийт 120 сая мод тарихад шаардлагатай стандартын суулгац ургуулах тогтвортой байдлын гэрээг цэцэрлэгжүүлэлтийн 15 байгууллагатай байгуулсан. Энэ хүрээнд 25 төрлийн 110 гаруй зүйл, сортын мод сөөг, байгалийн олон наст болон нэг наст цэцэг ургуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж, модлог ургамлын дендрарыг байгуулахаар ажиллаж байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн дөрвөн дүүргийн таван байршилд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж, дөрвөн дүүрэгт модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын  оролцоог  сайжруулах ямар ажил хийж байна вэ?

-Иргэн бүрд мод тарих соёлыг нутагшуулах, байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөллийн сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Түүнчлэн мод тарьж ургуулах, хамгаалахыг мэргэжил, арга зүйн хувьд заах 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 39 багш бэлтгээд байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top