x

Хятад: Агаарын бохирдлын эсрэг авч буй арга хэмжээ

- Хятад сүүлийн хоёр жилд сэргээгдэх эрчим хүчний тоноглолд 200 тэрбум долларын хөрөнгө оруулсан нь АНУ-ынхаас хоёр дахин их байгаа бол 2020 он хүртэл 360 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.

- 2020 он гэхэд Хятадын замд зорчдог цахилгаан хөдөлгүүртэй авто машины тоог таван саяд хүргэхээр зорьж байна.

- 2015 онд баталсан Байгаль орчны тухай шинэ хуулиар агаар бохирдуулж байгаа байгууллага, албан тушаалтанд ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, ийм байгууллагын эзнийг 15 хоног хүртэл хугацаагаар баривчлах заалт оруулжээ.

- Ногоон хөгжлийн хүрээнд Бээжин хотын дарга Цай Ци агаар бохирдуулж байгаа 500 үйлдвэрийг хаан, 2500 үйлдвэрийг шинэчлэн тоноглож, нүүрсний хэрэглээг 30 хувь бууралхаар шийдвэрлэжээ.

- 2017 онд Хятадын нийслэл нүүрс түлдэг хамгийн сүүлийн Дулааны станцыг хаасан байна.

- Агаарын бохирдлыг бууруулах ганц зам нь цахилгаан эрчим хүч гэж үзэж байгаа Хятад улсад эрчим хүчний хэрэглээ эрчимтэй эрс өсч байна. Зөвхөн 2018 оны эхний хагас жилд 3,23 их наяд кВт/цаг эрчим хүч хэрэглэсэн нь өмнөх оноос 14,7 хувь өссөн байна. Өрхийн эрчим хүчний хэрэглээ мөн 13,2 хувийр өсчээ.

- 2017 оны арванхоёрдугаар сард Хятадын олон муж, хотод агаарын бохирдлын хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрсэн нь БНХАУ-ын дарга Си Жин Пиний Парисын бага хурал дээр үг хэлсний дараа тохиож байв. 2015 оны арванхоёрдугаар сараас эрх баригчид агаар бохирдуулдаг 2100 үйлдвэрийг шууд хаасан байна. 

Хятад улс 2020 он гэхэд нүүрс түлэхээс бүрэн татгалзахаа амлаж, одоогоор зургаан мужид нүүрс худалдаалахыг хоригложээ. Энэ ажилд Засгийн газар 300 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Сүүлийн жилүүдэд утааг багасгах гэж авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс ялгаатай нь энэ удаа “Нүүрсийг хориглоё” гэсэн уриатай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хамгийн их утаатай умард нутгийн 28 хотыг нүүрсний хэрэглээнээс бүрэн чөлөөлөх юм. Сүүлийн хэдэн жилд Хятад агаарын бохирдолд хэт их нэрвэгдэж ялангуяа өвлийн улиралд нэг шоо метр агаарт 300-1000 мкг бохирдолтой байна. Агаарын ийм хэмжээний бохирдол нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, уушигны өвчлөл, уушигны хорт хавдар ихсэн зүрх, амьсгалын замын өвчнөөр нас барах явдал нэмэгдсээр байна.

Хятадын нүүрс үйлдвэрлэлийн гол төв болох Шаньси, Тайюань мужуудыг ч нүүрс хориглосон районд оруулж, хамгийн их агаарын бохирдолтой нийслэл Бээжинд нүүрснээс чөлөөлөх арга хэмжээг хязгаартайгаар хэрэгжүүлж байна. 28 хотдоо нүүрс түлэхийг хориглосноор олон нийтийн газруудад зурагт хуудас, уриа лоозон хадаж, иргэдэд нүүрс түлэхгүйгээр эрчим хүч ашиглахыг  анхааруулж байна. Нүүрс түлэхийг хориглосон хот суурин газруудад иргэд, айл өрхийг эрчим хүчээр хангах бүхий л арга хэмжээг авч байгаа юм.

Гэвч Хятадын ган үйлдвэрлэл, хүнд үйлдвэрийн гол төв Хэбэй мужид нүүрсний хэрэглээг хориглоно гэдэг том эсэргүүцэлтэй тулгарсан байна. Нүүрс хэрэглэхийг хязгаарлана гэдэг зөвхөн байгаль хамгаалах төдий ч ажил биш, эрчим хүчний салбарыг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх асуудал гэж Хятад үзэж байгаа юм. Ард иргэдийнх нь ихэнх нүүрс түлж амьдардаг Шаньси, Зиньчэн хотуудад нүүрс түлэхийг хориглох шийдвэрийг тун таагүй хүлээн авсан байна. Зиньчэнд болсон нэг хэлэлцүүлэг дээр иргэд ингэж ярьсан байна.

“Гэртээ байгалийн хий, цахилгаан халаагуургүй ард иргэд өвлийг давахын тулд захиргаанд хандах ёстой. Нутгийн захиргаа тэднийг халамжилна. Хэрэв анхаарал тавихгүй байгаа бол иргэнээ хөлдөж үхэг гэсэн л хэрэг болно”. “Ядуусыг үхтэл нь дааруулах тийм сайн уу. Үлдсэн баячууд нь түшмэлүүд болоод, капиталистуудтай хамтран баян тансаг улс орноо барьж байгуулах нь л дээ”

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 4 цаг 0 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 4 цаг 13 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 4 цаг 17 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 4 цаг 23 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 4 цаг 29 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 4 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 5 цаг 15 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 5 цаг 23 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 12 цаг 6 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top