x

БЗС-гийн шалгаруулалтад орсон 2000 хүүхдийн 90 хувь нь өндөр албан тушаалтны хүүхдүүд

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нийтэд ил болгохоо Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зарлаад байгаа. 

Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас нэг их наяд төгрөгийн зээл гарчээ. Сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нээлттэй болгох, уг асуудлаар маргааш өглөө тайлбар өгөхөөр зарлаад байсан ч чуулганы нэгдсэн хуралдаан, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёругаар хэлэлцүүлэгтэй давхацсан учраас болж хойшилсон билээ. 

Өнгөрсөн хугацаанд ил болоод байгаа баримтуудаас үзэхэд БЗС-гийн мэдээлэл нь энгийн иргэдэд хүрдэггүй, өндөр албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий эрхмүүд өөрсдөө авч ашиглаж ирсэн тодорхой болсон юм. Энэ асуудлаар эх сурвалжуудад дараах байр суурийг хэлсэн байна. 

Боловсролын Зээлийн Сангийн асуудлаар хэн, юу хэлэв?

Уул, уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал: БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн 90 гаруй хувийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан.

БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж асан Доктор О.Сийлэгмаа: БЗС-гийн санхүүжилт, зээлийн авлагын 90 гаруй хувийг гадаадад суралцагчдад зарцуулж, дотоодод зээлээр суралцсан иргэд зээлээ эргэн төлж Монголбанкны мэдээллийн санд зээлдэгчээр бүртгэх зохицуулалттай. Гэтэл гадаадад БЗС-гийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан: БЗС-гаас зээл авсан 232 хүүхдийн нэрийг өмнө нь зарласан. Удахгүй бүх хүмүүсийн гэрээг ил болгоно. Зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг шалгаж, тухайн чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр нь хуульд нийцэж буй эсэхийг тодорхой болгоно. 

Өнгөрсөн хугацаанд БЗС-гийн санхүүжилтээр 2,000 гаруй хүүхэд гадаадын бакалавр, магистрын түвшинд суралцсан гэх тоон мэдээлэл бий. Тус сангаас 1992 оноос хойш 230 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн сонгон шалгаруулалтад орсон 2,000 орчим хүүхдийн бараг 90 хувь нь өндөр албан тушаалтнуудын хүүхэд байгааг О.Батнайрамдал хэлсэн. Энэ мэдээллийг хамтдаа шалгана.

Зээл авчихаад өөр сургуульд сурсан олон хүүхэд байна. Гэрээнийхээ дагуу сонгогдсон сургуульдаа сурах ёстой. Тус сангийн зээлээр гадаадад суралцсан хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ил тод явагдсан эсэх, шаардлагаа биелүүлж чадсан, үгүйг шалгах хэрэгтэй. Зээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүд яг шударгаар чөлөөлөгдөж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн эсэхийг шалгаад тодорхой болбол энэ асуудал ил тод болгоно. 

Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга Д.Гарди: Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаад, эзэмшсэн мэргэжлээрээ таван жил эх орондоо ажилласан хүнийг хууль тогтоомжийн дагуу боловсролын зээлээс чөлөөлдөг.

Өөрөөр хэлбэл, эзэмшсэн мэргэжлээрээ төрийн болон төсөвт байгууллагад таван жил ажиллаж, өөрийнхөө мэдлэг чадвараар салбартаа хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэж зээлийг чөлөөлөлтийг БШУЯ хийдэг юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top