x

U-Money картаар авто зогсоолын төлбөр төлдөг болно

БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй Хотын дарга Д.Сумъяабазар “Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыгтэй уулзжээ. Талууд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн төлбөрийн системийг сайжруулах талаар санал солилцсон байна. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Тус компанитай хамтран Улаанбаатарт нийтийн тээврийн төлбөрийн системийг нэвтрүүлээд долоон жил болж байна. Энэ хугацаанд гурван сая гаруй карт зарагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөр бүр 1.4 сая гаруй төлбөр тооцоог энэ картаар хийдэг болсон. Цаашид Улаанбаатар хотод нэвтрүүлэх их багтаамжийн тээврийн хэрэгслүүд, такси үйлчилгээнд зориулан “U Money” картыг олон үйлдэлтэй болгох талаар уулзалтын үеэр хэлэлцлээ. Ингэснээр нийтийн тээврээр зорчихоос гадна авто зогсоолын төлбөр төлөх зэрэг олон боломж бүрдэнэ" гэсэн юм.

“Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыг "Албан томилолтын хүрээнд “Ти-Мони” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж буйд талархал илэрхийлье. Манай байгууллага Улаанбаатарын нийтийн тээврийн төлбөрийн “U Money” үйлчилгээтэй хамтран ажиллаад нэлээд хугацаа өнгөрсөн. Эхэн үедээ тулгарч байсан стандарт, дэд бүтцийн асуудлуудыг амжилттай шийдээд нийтийн тээврийн ухаалаг картын үйлчилгээг үзүүлж байна. Цаашид Сөүл, Улаанбаатар болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж харж байна" гэв. 

Хотыэ дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээг нэмэгдүүлэх, стандартад нийцүүлэх арга хэмжээг авна. Эхний ээлжид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй 2,000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж буй. Үүнтэй, мөн хотод өрнөж байгаа бусад бүтээн байгуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн төлбөрийн системийг илүү боловсронгуй болгох, энэ чиглэлд шинэ шийдэл нэвтрүүлэх шаардлага үүсээд буй.

Тиймээс бид төлбөрийн картын системийг шинэчлэх, дэд бүтцийг шийдэхэд цаашид хамтран ажиллах боломжтой. Ерөөс улсын, хотын хамтын ажиллагаанд бизнесийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч Улаанбаатар хотын зүгээс үүнийг дэмжиж ажилладаг" гэсэн байна. 

Энэ чиглэлд хамтран ажиллах, технологи, шийдлийг нэвтрүүлэхэд Нийслэлийн Нийтийн тээврийн газар БНСУ-ны “Ти-Мони” компанитай хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top