x

“Монголын Алт” ХХК 22 дахь жилдээ ТОП-100 ААН-ээр шалгарчээ

30 жилийн ой нь тохиож буй “Монголын Алт” (МАК) ХХК Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх хувь нэмэр оруулж буй ТОП-100 ААН-ийн 10-р байрт бичигдэж 22 дахь жилдээ шилдэг ААН-ээр шалгарлаа.

ТОП 100 аж ахуйн нэгжийг тухайн жилийн орлого, ашиг, татварын орлого, даатгуулагчийн тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг харгалзан жил бүр тодруулдаг. “Монголын Алт” (МАК) ХХК өнгөрсөн онд ₮91.2 тэрбумын татварыг улсад төлсөн ба үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт ₮1.4 их наядын татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж 2023 оны байдлаар 3000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Мөн компанийн харьяа “МАК Цемент” ХХК хоёр дахь жилдээ дараалан шилдэг 100 компанийн нэгээр нэрлэгдэж энэ онд 45-р байрт бичигдлээ. “МАК Цемент” ХХК нь 2022 онд улс, орон нутагт нийт ₮18.8 тэрбумын татварыг төлсөн бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу сүүлийн 6 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж импортыг орлох үйлдвэрлэл явуулж байгаа юм.

Ийнхүү “Монголын Алт” (МАК) ХХК нь сүүлийн 10 жилд ашигт малтмалаар баялаг бүтээж барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлого барьсны үр дүнд групп компанийн үзүүлэлтээр 12-т бичигдэж байна.

Компанийн хувьд Цемент, Блок, Хаалга, Цонх болон Агааржуулалтын хоолой гэсэн үндсэн 4 үйлдвэрийг ашиглалтад оруулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 5 төрлийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мөн 100 гаруй олон улсын компанитай хамтран ажиллаж үйлдвэрлэлийн салбарт 1100 гаруй ажлын байрыг бий болгон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.

Манай компанийн 1993-2022 онд улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, хураамжийг бүтээн байгуулалтаар илэрхийлбэл:

  • 640 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын 350 сургууль

  • 240 хүүхдийн хүчин чадал бүхий 582 цэцэрлэг

  • 100 ортой 120 эмнэлэг байгуулах зардалтай тэнцэх юм.

Түүнчлэн орон нутгийн хөгжил, хүүхэд залуусын сурч боловсрох таатай орчныг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд нийт 28.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнээс гадна орон нутагт хатуу хучилттай авто зам байгуулахаас эхлээд 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байсан сүүлийн 5 сумыг байнгын эрчим хүчээр хангах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн эко сургуулийг 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулан орон нутагт хүлээлгэн өгсөн юм.

Хариуцлагатай уул уурхай болон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж буй үе үеийн МАК- чууд, тууштай, найдвартай хамтын ажиллагааг бий болгодог харилцагч, түншүүд та бүхэндээ баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top