x

НИЙСЛЭЛ: Өнгөрсөн жил тарьсан моддын ургалт 90 гаруй хувьтай байна

Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна.

Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.

Энэ үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга О.Тэмүүжин "Манайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж зэрэг 300 гаруй байгууллага мод тарих хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу найман байршилдаа хувааж, мод тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд тарьсан моднуудынхаа арчилгааг хийхэд анхаарч байгаа. Тухайлбал, хоёр байршилд зөвхөн арчилгаа буюу нөхөн тарилт, усалгаа, арчилгаа, тухайн орчны хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажил хийж байна. Одоогийн байдлаар 50 мянга гаруй мод, бут тарьсан урьдчилсан мэдээлэл бий хэмээлээ.

 

Модыг тариад орхих биш, арчилгаа, хамгаалалт маш чухал. Өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт 90 гаруй хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд 34 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулснаас гадна нийт 1.3 сая мод, бут тарьсан юм.

Хан-Уул дүүргийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Айцын даваа орчмын 100 га талбайг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн.

Тус дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Дүүрэг талбайн зураг төсвийг батлуулж, арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байгаа. Талбайг хашаалж, харуул хамгаалалт, мэргэжлийн хүмүүс ажиллуулж, усалгааны систем зэргийг шийдсэн. 2022 онд найман га талбайд 7883 тарьц, суулгац тарьсан нь 90-95 хувьтай ургаж байгаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Өчигдөр 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Өчигдөр 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Өчигдөр 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Өчигдөр 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Өчигдөр 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Өчигдөр 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Өчигдөр 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха...
Top