x

Дэлхийн хамгийн олон цагийн нислэг үйлдэгдлээ

Пүрэв гаригт Сингапурын нисэх онгоцны буудлаас зогсолтгүйгээр хамгийн удаан үргэлжлэх шууд нислэг хөөрөлт хийсэн байна. Тодруулбал, "Сингапур Эйрлайнс" энэ сарын 11-нд дэлхийн хамгийн урт цагийн нислэг үйлдсэн юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны мэдээгээр “Сингапур Эйрлайнс” агаарын тээвэрлэгчийн “Changi”-“Newark Liberty” чиглэлийн нийт 36 нислэг 10 дугаар сарын 11-29-ний хооронд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхээр төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан байна.

Монгол Улсын агаарын зайгаар уг нислэг 2018-2019 оны өвлийн улиралд өдөр бүр буюу нийт 306 нислэг “Changi” олон улсын нисэх буудал болон “Newark Liberty” олон улсын нисэх буудлын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн

Дээрх агаарын тээвэрлэгч нь “Аэробус 350-941” маягийн агаарын хөлгөөр Сингапураас Нью-Йорк хүртэл /16,700 км/ зогсолтгүйгээр 19 цаг нислэг үйлдсэн ба агаарын хөлөгт нийт 150 зорчигч, багийн 17 гишүүн байжээ.

Сингапураас хойд зүгт Камбож, Лаос, Хятад, Монгол, Оросын нутгуудыг дайран Хойд туйлын агаарын зам, баруун зүгт Баффин арлаар дамжин Нью-Йорк хүртэл үргэлжилсэн байна.

Монгол Улсын агаарын зайд 10 дугаар сарын 13-ны өдрийн 02:06 цагт LETBI агаарын хаалгаар нэвтрэн B480 агаарын замаар нийт 01:00 цагийн нислэг үйлдэн MORIT агаарын хаалгаар 03:06 цагт БНХАУ-ын агаарын зайд нэвтрэн оржээ.

Монгол Улсын агаарын зайгаар уг нислэг 2018-2019 оны өвлийн улиралд өдөр бүр буюу нийт 306 нислэг “Changi” олон улсын нисэх буудал болон “Newark Liberty” олон улсын нисэх буудлын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Мөн дэлхийн хамгийн урт цагийн нислэгүүд болох Сингапур-Нью-Йорк, Лос-Анжелес-Сингапур, Сан Франциско-Сингапур зэрэг 3 чиглэл нь Монгол Улсын агаарын зайд 2017-2018 оны зуны улиралд 900 орчим нислэг төлөвлөгдөн, зөвшөөрөл авчээ.

ХАМГИЙН УРТ НИСЛЭГҮҮД:

  • Сингапур – Нью-Йорк – 16,700км

  • Доха – Окланд – 14,259км

  • Лондон – Перт – 14,496км

  • Дубай – Окланд – 14,200км

  • Лос-Анжелес – Сингапур – 14,113км

  • Сидней – Хьюстон – 13,833км

  • Сидней – Даллас – 13,837км

  • Сан Франциско – Сингапур – 13,592км

  • Атланта – Йоханнесбург – 13,581км

  • Абу Даби – Лос Анжелес – 13,502км

Эх сурвалж: ИНЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top