x

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 21 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их Нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан,  өдөртөө  Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top