x

Т.Пүрэвхатан: Эмэгтэйчүүд өндөр зохион байгуулалт, үр дүнтэй ажиллаж чаддаг

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигч Т.Пүрэвхатантай ярилцлаа.

-Та анхан шатны эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаад жил гаруй боллоо. Эндээс яриагаа эхэлье?

-Миний бие өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намын гишүүн болоод яг 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бүх шатны сонгуульд өөрийн чадах хэмжээнд намаа дэмжин оролцож ирсэн. Гэхдээ би албан тушаал горилж, намын гишүүн болоогүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдахад төрийн ажлаа өөрийн хүсэлтээрөгч, намынхаа улс төрийн ажилд идэвхтэй оролцож ирлээ. Хэнтий нутгийн миньэмэгтэйчүүд надад итгэл үзүүлэн аймгийнхаа АЭХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд намын анхан шатны нэгжийг болоод хамтын ажиллагааг бэхжүүлэх төв намаас зохион байгуулсан сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулж ирлээ. Анхан шатны нэгжид ажиллана гэдэг олон давуу талтай. Намын чадварлаг бүсгүйчүүд тэнд л байна. Тэд маань намынхаа ажилд чин сэтгэлээрээ оролцож, үнэхээр амьдрал ахуйгаа намдаа зориулсан эмэгтэйчүүд байдаг юм. Өнгөрсөн хугацаанд манай холбоо хүчирхийллийн эсрэг нийгмийн, төр засгийн анхаарлыгхандуулах үүднээс үнэхээр завгүй ажиллалаа. Ажлын хэсгийг миний бие ахалсан юм. Нийгэмд хүрсэн олон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Хийсэн ажлаа дүгнэж, ерөнхийлөгчийн ивээл дор хүчирхийллийн эсрэг хурал хийлээ. Нийгэмд тодорхой хэмжээний дохио өгсөн арга хэмжээ болсон гэж найдаж байна.

-Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” хэрхэн ажиллаж байна вэ?

-“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” бол олон жилийн түүхтэй ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага юм. Нийгмийн шударга ёсны төлөө, эмэгтэйчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамгийн идэвхтэй тэмцэгч ард түмний дуу хоолой нь болсон ТББ бол яах аргагүй “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”. Энэ дашрамд холбооны бүх гишүүд, дэмжигчиддээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

-Та бол анхан шатны намын байгууллагын тэргүүн. Намын шинэчлэлийн хүрээнд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны анхан шатанд ямар өөрчлөлт гарав?

-Намын гишүүний хувьд шинэчлэлийг шинэ эхлэл гэж харж байгаа. Бүх гишүүдийн оролцоог идэвхжүүлсэн, тэдний дуу хоолойг илүүтэй сонсох боломжийг олгож байгаа. Миний хувьд аймгийнхаа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр сонгогдоод бүх сумдаар ажиллаж, анхан шатны хороодыг байгуулах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх намын шинэчлэлийг танилцуулах, гишүүддээ хүрч ажиллахыг зорьсон. Эмэгтэйчүүд аливаад нэгдэж чаддаг, хамтарч багаар ажиллаж зорьсон зорилгодоо хүрч чаддаг, тууштай, урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр зохион байгуулалт, үр дүнтэй ажиллаж байгааг харж байна.

-Таны ажлын нэг өдрийн төлөвлөлт, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Нэг өдрийн ажлын гүйцэтгэл маань нэлээн өндөр хувьтай шүү инээв Хувийн компанийнболоод намын ажил гээд их завгүй байдаг. Цаг ямагт зүгээр суухгүй байхыг өөртөө сануулж юм. Ажлыг дараа хийе гэж хойш тавьж байсангүй. Цаг бол үнэхээр л амьдралын хэмнэл юм даа. Цагийн хурд бол амьдралын хэмнэл юм. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд тэр өдрийнхөө ажлуудыг төлөвлөдөг. Ер нь бол энэ их хотын түгжрэлд төлөвлөлт л хамгийн чухал цагийн баримжаа. Би залуу хүн хөгжиж, суралцахыг хэзээ ч хойш тавьдаггүй. Охид залуустаа ч их уншихын ач тусыг сурталчилдаг. Ном уншина гэдэг бол тархины фитнесс. Хамгийн сүүлд Р.Чойномын “Нутгийн чулуу” номыг дахин харлаа. Олон жилийн өмнө уншиж байсан ном. Саяхан дахин уншлаа. Үнэхээр хэзээ ч утга агуулга нь алдагдаагүй бас улс төрд байгаа хүмүүс уншихад илүүдэхгүй л ном юм.

-Таны үнэ цэнэ юунд оршдог вэ, мөн хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ?

-Ээж аав, өвөө эмээгээс олсон багын хүмүүжил, олон жил сурсан эрдэм л гэж боддог. Надад байгаа үнэтэй хөрөнгө бол сурсан эрдэм, миний сайхан гэр бүл дээ. Залуугаасаа ханилсан хань минь, хоёр сайхан охин минь надад байгаа хамгийн үнэтэй өв хөрөнгө гэж боддог. Би эзэн Чингисийн өлгий нутагт төрж, өссөнөөрөө бахархдаг. Бурхан надад ихийг хайрласан. Дөнгөж сургуулиа төгсөөд төрд ажилласан. Ажлын гараагаа Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас эхэлж, нийслэлийн өмчийн харилцааны газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний зохицуулах хороонд хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2017 онд төрийн ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. Төрийн албанд тасралтгүй 15 жил ажилласан байна. Одоогоор Хэнтий аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, “Партнерс консалтинг” хуулийн фирмийн захирлаар ажиллаж байна.

-Таны эмзэглүүлдэг асуудал юу вэ?

- Миний эмзэглэдэг асуудал бол нийгмийн ядуурал, баян хоосны ялгаа юм. Бид ажилтай,орлоготой Монгол хүнийг дээдэлсэн сайхан нийгмийг байгуулахыг зорьж байна. Зөв хүн гэж миний эх орондоо үнэнч, эцэг, эхээ хайрладаг, багшийг хүндэлдэг, эх орноо хүндэлдэг хүнийг л хэлнэ. Ер нь нэг их том юм ярих хэрэггүй. Эцэг, эхээ хүндэлж, хайрладаг хүн хэзээ ч буруу зүйл хийхгүй. Эрдэм сургасан багшаа хүндэлдэг хүн хэзээ ч ухаангүй зүйл хийхгүй л гэж боддог. Эх орноо хайрладаг хүн бусдыг хайрлаж, муу муухай зүйл хийхгүй ийм л хүнийг зөв хүн гэж боддог доо.

demparty.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.178.204)
    Шаа шаа шаалтуур минь
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top