x

Н.Ганибал: Унгарын парламенттай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой

Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн манай улс дахь албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Энэ талаар УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Монгол, Унгар хоёр орны хамтын ажиллагаанд хоёр улсын парламент, түүний дотор найрамдлын бүлгүүд  ямар үүрэг оролцоотой байгаа вэ?

-Би 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа Монгол-Унгар парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, түүний дотор парламентын түвшин дэх хамтын ажиллагааг сайжруулахад өөрийн эрх, үүргийн хүрээнд анхаарал тавин ажиллаж байна.

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тухайлбал, хоёр талын харилцааны эрхзүйн орчныг бүрдүүлэх нь парламентын үүрэг.  

Найрамдлын бүлгийн даргын хувьд 2021 оны зургадугаар сард Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын Тамгын газар хоорондын шууд харилцаа ихээхэн ач холбогдолтой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн.

Тухайлбал, хоёр талын парламентын Тамгын газрын мэргэжилтнүүд туршлага солилцох, хоёр улсын парламентын дэргэдэх судалгааны төвүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, Унгарын Үндэсний Ассамблейн номын сантай танилцах, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх зэрэг саналаа илэрхийлсэн. Ласло Хорват дарга ч дэмжсэн. Энэ чиглэлээр тодорхой алхмууд хийгдэж байгаа.

-Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 73 жил болж байна. Аль салбарт илүү амжилттай хамтран ажиллаж байна.  Цаашид ямар салбаруудыг тэргүүлэх чиглэлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна?

-Унгар бол зүүн Европ дахь манай чухал түнш. Одоогоор хоёр орны хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь боловсролын салбар гэж хэлж болно.

Унгар улс жил бүр монголын 200 орчим оюутан залуусыг Засгийн газрынхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, маш үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийж байна.

Мөн эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хэд хэдэн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хоёр улсын гадаад худалдаа тийм ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид Унгар улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хүнс боловсруулах технологийн туршлагаас нь судалж, харилцан ашигтай байдлаар  хамтран ажиллахад түлхүү төвлөрөх шаардлагатай гэж үздэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 6 цаг 26 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 7 цаг 3 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 7 цаг 12 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 7 цаг 33 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 7 цаг 44 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 8 цаг 51 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 10 цаг 6 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top