x

Хон хэрэйдийн Б.Энхбатад буудуулж амиа алсдсан Г.Чинбатын аав Ө.Ганбатын ярилцлага

-Хүүг минь ямар шалтгаанаар, хэн нь буудан хөнөөснийг үнэхээр илчлэх сэтгэлийн тэнхээ гаргана гэж итгэж байна-

Хэдхэн хоногийн өмнө /2007он/ Хон хэрэйдийн гэгдэх Б.Энхбат, түүний охин Э.Гоомарал нараас шууд хамааралтайгаар амиа алдсан талийгаачийн аавыг Ө.Ганбат гэдэг. "Сайхан бүхнээ зориулсан сарвайх ганц хүүгээ алдчихлаа даа..." гэж аагим халуун үргэлжилсэн энэ өдрүүдэд уй гашуудалдаа дагжиж суугаа түүнтэй уулзлаа. 50 эргэм насны энэ аав амнаасаа гарах өгүүлбэр бүрт "Миний сайхан хүү, миний хүү..." гэх үгийг зүрхнийхээ угаас алдаж байв. Номтой, төлөв байрын түүний ясных гэмээр тэвчээр нэг удаа хоолой зангируулаагүй ч барайж хүрлийсэн царай, нүдний нь орчмоор цэлхэрч хавагнасан төрх дотроо уйлаад л суугаа шиг. Талийгаачийн фото зургийг авахыг хүссэн ч "Хайран сайхан хүүгээ үрчихээд сонины хуудаснаас харж зүрхээ эмтэлж суух муу заяа одоо ахад нь хэрэггүй. Сонин хэвлэл хаа газар хаягдаж, хүүгийн минь зураг хүний хөл гарын дор ороод явбал бас дэмий юм..." гэхчилэн өгүүлж сууна лээ. Оюутан байхаасаа дадлага хийснээс эхлээд ажил амьдралаа өрнүүлсэн "НИК"-ийн хамт олон минь сэтгэл санаагаар их дэмжиж байгаад баярлалаа, гэр бүлийнхээ хүний ажлын хамт олонд ч талархсанаа дамжуулъя гэсэн.

-Танд эмгэнэл илэрхийлье. Үнэхээр хэцүү явдал боллоо...

-Ядарч, ухаантай ухаангүйн дунд өдөр хоног өнгөрүүлэхдээ болж өнгөрсөн үйл явдлыг би тал бүрээс нь бодож, дүгнэж байна. Бодох тусам учир шалтгааныг нь олохгүй юм. Яагаад миний хүүгийн аминд хүрэв гэж. Хүү маань дээрээ нэг эгчтэй. Энэ хоёр хүүхдийг сайн боловсролтой, хүний чанар, зан характерийн хувьд ч өв тэгш хүн болгох гэж хань бид хоёр өнгөрүүлсэн амьдралаа зориулсан. Зорилгоо ч биелүүлж чадсан гэж боддог. Хүүгээ сайхан айл болгоно доо, сайхан амьдруулна даа гэж боддог байлаа. Ийм цаг үедээ айхтар зовлон үзчихлээ. Миний хүү Улаанбаатарт 1983 онд төрөөд, 30 дугаар сургуульд наймдугаар анги, 84 дүгээр сургуульд аравдугаар анги төгссөн. Тэгээд Хөх хот руу сургуульд өрсөлдөх сонголт хийлээ. Элсэлт авах шалгалт нь болоод өнгөрчихсөн байсан. Би хүүгээ дагуулж, Хөх хотын сургуульд очиж, шалгалт өгүүлж, өндөр оноогоор тэнцээд л элсч байсан юм. Ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурч байсан юм аа.

-Таны хүү Э.Гоомаралтай хэдийнээс холбоотой болсон, харилцаа нь хэр их гүн гүнзгий байсныг та гадарлах байх?

-Миний хүү энэ охинтой танилцаад гурав дахь удаагаа, уулзаж байсан нь энэ. Өвлийн амралтаараа гэртээ ирчихсэн байх үедээ интернэтээр хаягаа солилцов уу, тиймэрхүү байдлаар л холбоотой болсон хүүхдүүд.

-Өвлийн амралт гэхээр цаг хугацааны хувьд яг хэдийд гэсэн үг вэ?

-Цагаан сарын өмнөхөн ирээд, шинэлчихээд буцдаг хугацаа л даа. Хөх хот руу сургууль руугаа буцахаас хоёр хоногийн өмнө Гоомаралын зургийг цаасанд хэвлээд авчихсан, ийм охинтой танилцсан гэж байсан. Ер нь би хүүтэйгээ их нээлттэй л дээ. Сургуульдаа явах дөхөөд би яарч дэвхцээд л байдаг, лав л нэг орой хүү маань танилцсан охинтойгоо хоолонд ороод, уулзаад ирлээ гэсэн. Маргааш явахынх нь урд өдөр Гоомарал манайд ирж байсан юм. Ингээд хоёр удаа уулзаж байгаа хэрэг. Тэр цаг хугацаанаас хойш явцын дунд Гоомарал хүү биднийг холбох, хэл үг дамжуулах гээд манай амьдралд их бага хэмжээгээр оролцож ирсэн. Энэ хүүхдүүд чинь байнга интернэтээр харилцдаг юм байна. Би өглөө оройгүй ажилтай, манай эхнэр хүү рүүгээ байсгээд утсаар ярина. Тэгж утсаар ярих хугацаанд хүү маань Гоомаралаар дамжуулж, мөнгө цаас элдэв асуудлаа шийдчихдэг жишигтэй байлаа. Уг нь хүү маань наймдугаар сарын 2-нд тэндээ дадлагатай байсан ч хугацаа нь хойшлоод эх орондоо ирчихээд байсан үе. Ирсэн өдрөө гэрээсээ гараагүй. Маргааш нь найз охиндоо авчирсан бэлгээ өгч, нөгөөхийг нь өмсөж зүүгээд хоёулаа гадуур зугаалж, зураг хөрөг авахуулсан байсан. Тэдэнтэй хамт ээж нь ч цуг явсан л даа. Тэр гурав Гоомаралын ажлаар орсон байсан. Энэ нь тэдний гурав дахь удаагийн уулзалт. Ингэж ирчихээд "Гоомарал намайг гэртээ урилаа, аав, ээжтэйгээ танилцуулъя" гэж байна гэж ярьсан.

-Өвлийн амралтаараа ирчихээд буцахад нь Гоомарал танайд ирсэн болохоор та ямар ч байсан харж. Хэрхэн үнэлж байсан бэ?

-Ямар ч байсан гадаад байдлаас нь харахад багахан л охин байсан. Ярьж хөөрч үзсэн биш дээ. 

Аав, ээжтэйгээ танилцуулъя гэнэ гэхэд нь би "Миний хүү танилц даа, гэрлэх суух болбол аав, хүү хоёул тэгээд л хадаг бариад дэгдчихнэ дээ" гээд инээлдэж байсан юм. Ер нь Б.Энхбат гэж хүнийг Сүхбаатар аймгийнх гэдгийг нь би тэр үед дуулсан. Нэг нутаг усных, нэг зүгийнх юм байна даа гэж л санаж явсан үе. Б.Энхбатыг ямархуу юм хийгээд явдгийг нь мэдээллийн хэрэгслээр их, бага хэмжээгээр сонсож байсан. Нэг удаа гэхэд л хятадуудыг дээрэлхэж, дарамталж санхүүждэг гэхчлэн ярьж байгааг нь үзээд тийм ч нийцтэй санагдалгүй өнгөрсөн. Өнөөдөр бол тэр хүний талаар их л зүйлийг мэдэж дууллаа, жигшиж байна. Хэрэв анх танилцаж байхад нь Энхбатын талаар би мэдэж байсан бол хүүгийнхээ шийдвэрт ямар нэг байдлаар оролцох байсан.

"Хөх Монгол" бүлгэм гэхчилэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо холбогдох байгууллагын нь зүгээс хариуцлага хүлээх, өгсөн эрх зөвшөөрлийнхөө хүрээнд ажиллаж буйг хянадаг систем хэрэгтэй болжээ. Би хүүгийнхээ үхэлд төрийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ дахиж ийм аллага гарахгүй гэх баталгаа алга, бидний нийгмийг аюул заналгүй болгох хэрэгтэй энэ төр, засаг.

-Үйл явдал болсон үед таныг хөдөө томилолтоор ажлаар явсан байсан гэж дуулсан?

-Даваа гаригийн өглөө би Архангай руу явсан. Манай гэр бүлийн хүний дүү нь хоёр ихэр хүүхэд төрүүлсэн юм. Тэдэнд нь миний хүү их хайртай. Намайг явсан өдрийн орой нь өнөөх ихрүүд дээр очиж. Тэр үеэр Гоомарал "Ээж маань хоол унд хийчихээд хүлээгээд байна, гэрийхэндээ танилцуулъя, яваад ирээч" гэж олон дахин утасдаж дуудсан байгаа юм. Хүү ч гэртээ ирж, ээждээ хэлээд хувцас хунараа сольж, гангалаад гарч. Аав, ээжид нь бэлэгтэй очоорой гээд манай хүн хүүдээ мөнгө өгөөд гаргасан байгаа. Хүү эгч рүүгээ яриад, ээж гэртээ ганцаараа үлдсэн, очиж хань болоорой гэхчилэн захиад явсан нь бидний хамгийн сүүлийн харилцаа болж үлдсэн. Орой болтол ирэхгүй, эхнэр маань тавгүйтэж байтал 00 цаг өнгөрөх үед цагдаагийнхан ирээд авч явсан байдаг юм. Цагдаагийнхан шууд хэлчихээгүй, нэлээд удаж золгүй явдлыг хэлж. Манай хүн ганцаараа явсан болохоор хэрхэн цочирч, юу болсныг төсөөлөхөд ч хэцүү.

-Үйл явдал оройн 20 цаг 40 минутын орчимд болсон гэгддэг. Мэдээллийн мөрөөр 21 цаг 15 минутын орчимд Б.Энхбат гуай руу холбогдоход "Ард кино театрын урд явж байтал охин маань найз залуу руугаа буу алдчихлаа" гэж хариулсныг тод санаж байна?

-Хэрэг явдал гарснаас хойш шөнийн 00 цаг гэхэд эхнэр маань золгүй явдлыг мэдсэн гэхээр их хугацаа өнгөрсөн байна. Тийм хугацаанд Гоомарал манайхны' хэн нэгэн рүү холбогдоод, үйл явдлыг хэлчихэж болох л доо. Гоомаралд миний горьдлого тасраагүй. Амьдралын түшиг тулгуур минь болох идэр залуухан, сайхан ганц хүүг минь ямар шалтгаанаар хэн нь буудан хөнөөв гэдгийг үнэнээр илчлэх сэтгэлийн тэнхээ гаргах байх гэж итгэж байгаа.

-Сумны нэг бас хоёр, гурван шархтай байсан гээд зөрүүтэй мэдээллүүд гарсан?

-Би тодорхой хэлэх шаардлагагүй болов уу. Ер нь нэг биш гэдэг нь тогтоогдсон. Хэрэг дээр ажиллагсдын хэлснээр үйл явдал бол зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш.

-Гоомарал гэртээ хэд ч хоногоор ирэлгүй алга болчихсон байсан юм уу даа. Тэгээд таны хүүгээр түрээ барьж гэртээ очсон байна гэсэн яриа бий?

-Би дуулсаан. Иймэрхүү, ер нь энэ явдлыг тойрсон бүх мэдээлэлд эмзэглэж байна. Тэднийх ер нь гэр бүлийн нэлээд асуудалтай, үргэлж маргаан, зөрчилдөөнтэй байсан шиг билээ. Хүүгийнхээ алтан савыг нээлгэх гээд лам (Тэрбээр тохиолдлоор Б.Энхбатынхны гэр бүлийн талаар сайн мэддэг нэгэн байж. сур) дээр очиход "Гоомарал гэртээ байдаггүй, байсгээд л Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу явчихдаг хүүхэд" гэж байсан. Б.Энхбат одоо гурав дахь эхнэртэйгээ амьдардаг юм байна. Гоомарал бол хоёр дахь эхнэрийнх нь дагуулж ирсэн охин юм уу даа. Тэгээд Б.Энхбат өөрийнхөө охин гэж одоогийнхоо эхнэр Сумъяа дээр дагуулж ирсэн гэсэн мэдээлэл авсан. Жинхэнэ өөрийн нь хүүхэд мөн үү, биш үү гэдэгт ч хүмүүс янз бүрийн юм ярих юм. Сумъяа нь ажил явдлын үеэр ирсэн. Хадам болон миний ээж хоёр намайг түүнтэй уулзуулаагүй. Эхнэр маань таван үг солиод гаргасан байна лээ. Тэр "Гоомарал манай хүүхэд биш, тэр өдөр ч би танай хүүтэй танилцъя гэж гэртээ уриагүй шүү дээ" гэж ярьсан байсан. Магадгүй бүр, Гоомарал, Б.Энхбат нарын хооронд эцэг охины биш, өөр харилцаа байж мэднэ гэсэн хүмүүсийн яриаг ч дуулж л байна. Миний хүү Гоомаралын найз залуу гэгдэж очсон нь цаад хоёр хүний дунд ихээхэн зөрчил үүсгэж, тэндээс болж хөнөөжээ гэж ойлгож болохоор байгаа. Миний хүү хүнд буудуулах хүртэл үйлдэл гаргах хүн биш. Тэгэхээр өөрсдийнхөө асуудлын дунд зольж миний хүүгийн аминд хүрснээс биш, хүү минь гэнэ сэрэггүй буудуулаад залуу халуун насандаа амь эрсдэх ямар ч шалтгаан олдохгүй байгаа. Миний хүүг буудчихаад, дараа нь тайлбарлахдаа ажил хэргийнхээ нөхцөл байдалтай холбож, үндсэрхэг үзэлтэй холбож байж ч мэдэх. Хэргийн явцад намайг ярилцлага, мэдээлэл өгөхийг холбогдох байгууллагаас сайшаагаагүй л дээ. Гэхдээ би маш их гомдолтой байна. Ийм хэцүү үед үйл явдлыг улс төржүүлэх, хүүг маань хятад, өвөрмонгол хүн болгох ч хандлага гарч байна.

-Тийм ээ, хүүг тань урд зүгийн аялгатай ярьж байна, намайг алах гэж хаанаас ирсэн тагнуул вэ гэхчилэн муудалцаж эхэлсэн гэсэн албаны эх сурвалж бий?

-Миний хүү хамаатан садан, ах дүү, танил дотно бүхнийхээ хайр хүндлэлийг татсан сайхан хүү байлаа. Өвөр Монголын Хөх хотын анагаахын их сургуульд амжилттай суралцаж, гуравдугаар анги хүргэсэн. Миний хүү НИК-ийн хамт олны ач буянаар АНУ явж байсан. Герман, Итали, Франц гээд нэн хөгжилтэй сайхан орнуудад ч явуулсан. Гол нь би хүүгээ аль ч газрын амьдрал ахуйтай танилцаж боловсролдоо нэмэрлэг гэж тэтгэж, дэмжиж хүмүүжүүлж ирсэн юм. Хятад, англи, орос хэлийг ярианы түвшинд сайн эзэмшсэн. Эхнэр бид хоёр Орост боловсорсон. Тэнд оюутан байхад ууган охин маань мэндэлж байсан юм.

Гэр орныхоо хүрээнд хүүхдүүдийнхээ орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд их анхаардаг байсан. Хөх хотод миний хүүгийн дадлага хийдэг болон сургуулийн нь дэргэд байдаг хамтарсан эмнэлэгт олон монголчууд очиж эмчлүүлэхэд хүү маань хэлмэрчилж, мэргэжлийнхээ зүгээс гар хөл болж, ааль зан сайтай амьдарч ирсэн байдаг. Зовж ядарч явахдаа тэнд очиж, эрүүл мэнд нь дээшилсэн хүн над руу та хүүгээ ямар сайхан хүмүүжүүлсэн юм бэ, их ач тус хүргэсэн гээд ярьдаг байлаа. Нэг удаа л лав "Sку" дэлгүүрт явж байтал тааралдсан хүн бас л тусалсан, дэмжсэнийг нь гайхаж, 10 мянган төгрөг өгөөд явж байсан. Энэ бүх тохиолдолд би хүүгээрээ маш их бахархаж, олонтойгоо сайхан яваа миний хүү гэж аз жаргалтай байдаг байлаа. Гэхдээ хэлтэй, боловсролтой гээд миний хүү энгийн яриандаа нэг ч гадаад үг хэрэглэдэггүй соёлтой. Бидний ямар угсаа сурвалжтай болохыг миний ойр тойрныхон, олон жил ажиллаж амьдарч ирэхэд ханилж нөхөрлөсөн бүх хүн мэднэ.

-Та Сүхбаатарынх гэсэн. Гэр бүлийн хүн тань бас тэндхийх үү?

-Гэр бүлийн хүн бид хоёрын хэнд ч гадны цус холилдоогүй, цэвэр монгол хүмүүс. Холилдсон байсан ч ер нь би уг сурвалж, угсаа гарлаа "Хон хэрэйд" Энхбат гэх хүнд тайлбарлах, миний амьдрал, аж төрөл түүнд холбогдох ямар ч шаардлагагүй. Ийм болохоор би маш их гомдож, хайран сайхан хүүгээ санагалзан гашуудаж байна. Яагаад, урд зүгийн аялгатай хэлтэй байна гэсэн бүдүүлэг шалтгаанаар хүний сайхан хүүхдийн амийг тасалдаг харгис догшин хүмүүс вэ. Миний нялх хүүг алгадаад, биед нь хэд хүрээд хөөгөөд явуулчихгүй яав даа. Буудахгүй л бол бүр болохоо байчихсан хүн гэж байх л байх. Миний хүү хэзээ ч тийм хүн биш байсан шүү дээ.

Миний аавын аав Дамбийн Ренчин гэж Дарьгангын хүн байсан. Дарьгангын хэдэн суманд бол андахгүй, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, улсын тусгаар тогтнол хил хязгаарын төлөө амь насаа хамгаалалгүй явсан хүн. Би өөртөө "Баян Молцог" гэж ургийн овог авсан юм. Дарьганга, Наран хоёрын дунд байдаг том элс бий. Элсний хамгийн өндөрлөг нь Молцог хайрхан гэж бий. Манайхан шүтэж, тахидаг. Энэ хайрханыг тойрч нутаглаж, шүтэж ирсэн түүхтэй манай өвөг дээдэс. Миний аав бол насаараа Наран сумын нэгдлийн номын санч, нягтлан, тоо бүртгэгч гээд ямар л ажил байна үлдээлгүй ажилласан. Би гэрээсээ 12-уулаа. Аав маань дэгтэй журамтай өсгөсөн. Гэр бүлийн маань хүний аавын аав гэж Дарыангын алдартай дархан гэдгэр Балжир гэж хүн бий. Эндээсээ улбаалж эхнэр маань "Уран" гэдэг ургийн овог авсан. Эхнэрийн маань ээж, миний ээж хоёулаа 70 гарчихсан хөгшчүүд амьд мэнд бий.

-Хүү тань өмнө нь өөр охинтой үерхэж, нөхөрлөж байсан уу?

-Үерхдэг охин байсаан. Сайхан охин байсан. Бас анагаахын чиглэлээр сурч байсан. Энэ жил төгссөн байж магадгүй. Цагаан сараар хүү маань нөгөө охины аав, ээжид очиж золгодог, охин бас эхнэр бид хоёрт ирж золгодог байлаа. Нэг удаа охиныдоо очтол шатан дээрээ өөр залуутай уулзаад зогсч байсан юм гэнэ лээ. Тэгээд л хүү маань өөрөө зугтдаг болчихсон байх. Одоо л би боддог юм, тэр үед нялх хүүгийнхээ асуудалд жаахан санаа тавьдаг байж гэж.

Б.ХАЖИДМАА

2007.08.17

Эх сурвалж: GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (172.69.252.137)
    Багануур дүүргийн тамгын газар ажилладаг гоо марал хүн алчихаад төрийн албанд ажиллаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл байна даа.одоо ч хормойн бузар арилаагүй ЭР ХАРВАЛ ДАГААД явж байдаг.
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.162)
    ДАГАВАР ОХИНТОЙГОО ЯВДАГ БУЗАР ЭНХБАТ ҮХЭЭГҮЙ ЮУ ЧИ. ЧИ ХҮЧИНГЭЭР ЭЦГИЙН ЗОДСОН ХЭРГЭЭР СУУЖ БАЙСАН БУЗАР
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Teneg aaw we (172.68.93.134)
    teneg aaw we
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Хоосон нулимслаад бхын оронд Хүүгийнхээ өшөөг аваач! (172.69.252.151)
    Зочин
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
    • Харин тиймээ
      2023 оны 05 сарын 02
  • Хүн (172.69.252.169)
    Иим л муухай сэжгиин бузр уудаас хол яваарай хүмүүс минь
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
    • Иргэн
      Тэхх.Энэ хужаа, гадаадууд гээд цээжээ дэлдээд байдаг нөхдүүд өөрсдөө л харин ёстой хужаа байдаг байх өө. Ер нь тэгээд өөрсдөө олигтой амьдарч хийж бүтээж чадахгүй байж гаднынханд их дургүй. Хн залхуу, арчаагүй худлаа сагсуу хаа байсан Чингисийг хүртэл үүндээ холбоод л дэлхийг эзэлсэн гээд л одоо хүртэл ярьж явна гэдэг чинь одоодоо юу ч гүй нөхдүүд л биз дээ. Тэгээд хамаг бузар булайгаа новшийн үзэл суртлаараа халхална. Арчаагүй. Тийм л сүрхий юм бол хүн шантаачилж биш хийж бүтээж хөдөлмөрлөж эх орноо хөгжүүлчихээд бардам суу л даа!!!!!
      2023 оны 05 сарын 02
  • Иргэн (172.69.252.169)
    Энэ муухай сэжгиин хон хэрээ хүүриин сүг охинтойгоо эр эмиин холбоотой байж хүнии сайхан үрииг алсан шүүдээ бузар тэр хүүхэн ч гэсэн сэжиг юмаа хайран хүү орчлрнд байж боломгүй бузар сэжгүүд юм байжээ
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (172.69.252.169)
    Энэ муухай сэжгиин хон хэрээ хүүриин сүг охинтойгоо эр эмиин холбоотой байж хүнии сайхан үрииг алсан шүүдээ бузар тэр хүүхэн ч гэсэн сэжиг юмаа хайран хүү орчлрнд байж боломгүй бузар сэжгүүд юм байжээ
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.45.141)
    Хүүгийнхээ өшөөг аваач!!!
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.45.134)
    Хүний сайхан хүүг буудаж алж байдаг харах царайны муухай хүн.
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.137)
    ХОН ХЭРЭЭ ЭНХБАТ ХҮҮРИЙГ ХОН ХЭРЭЭ ТОНШ БУЗАР ГООМАРЛТАЙГАА 2 ЛАА ҮХЭЖ ДАЛД ОР БУЗРУУД БУЗРААРАА ДУУСНА
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.171)
    Сэжгийн хүмүүсээс хол яваарай залуусаа, хамгийн гол нь эмэгтэй хүний хүмүүжил эр хүнийг эвддэг юм шүү. Тэр хүүхэн бүтэхгүй амьтан байж. Хайран сайхан хүү. Энэ өвгөн яагаад гараад ирэв? Өршөөж үл болно.
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.165)
    ene orosiin tagnuuliig buudaj alwal taarna
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (141.101.98.88)
    Teneg har huur , iimerhuu lumpenguud mongoloor duuren bn da
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
    • яг
      хаха ёстой гоё хэллээ. ЛЮМПЕН гэж үнэн, ёстой данх үг шүү. Нийгмийн байр суурьгүй, ураг удам нь гарал угшилгүй, нийгэмд ямар ч үүрэг рольгүй. Тийм болохоор юу ч хийсэн дандаа харлуулж, баллаж, бусниулж явдаг. Нийгмийн бусад хүмүүс шиг байх гэж оролддог, тэгэх тусам онигоотож ооркдож явдаг хүмүүс. Тэрэндээ дандаа бусдыг буруутгадаг. Товчхондоо НИЙГМИЙН ШААР ШАВХРУУ.
      2023 оны 05 сарын 02
  • Хон хэрээ бол өөрөө хужаа (172.69.45.143)
    Шоронгоос гарч ирснээ бас ална тална гээд хэвлэлийн хурал хийгээд байлуу
    2023 оны 05 сарын 02 | Хариулах
    • зочин
      тэгсэн, адгийн хүн хог
      2023 оны 05 сарын 02
  • Zochin (172.69.252.170)
    Hunii saihan huug hunuuchihuud 7jil l suusan bizdee.zugeer bsan zaluug buudah yamar shaltgaan bhuu? Uuriin ohin n bol nuhurtei bolvol yamar ch etseg eh bayarlaad huleej avna.harin ter dagavar uchir ohinoo huchinddeg bsan blhoor ohin n naiz zaluutai bolson chin bur buu beldej bgaad buudsan gedeg n unen biz.baliar uvgun daldraasai
    2023 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (172.69.252.165)
    Энэ хон хэрээ өөрөө таг xyжаа царайтай, сэтгэцийн өвчтэй хүн шиг нүдтэй, тарваган хүн одой пязда байналээшд . Гарал үүсэл нь ч урд зүгээс гаралтай гэж таньдаг мэддэг хүмүүс нь ярих юм байна лээ
    2023 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (172.69.252.136)
    Дагавар охинтойгоо явдаг байгаад хардаад буудаж хөнөөсөн
    2023 оны 05 сарын 01 | Хариулах
    • Энэ 2 хоёулаа үхээч
      2023 оны 05 сарын 01
  • Зочин (172.69.252.171)
    Энэ хар хэрээг бурхан шийтшэх байхо
    2023 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 4 цаг 53 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 5 цаг 2 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 6 цаг 57 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Өчигдөр 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Өчигдөр 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Өчигдөр 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Өчигдөр 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top