x

Б.Болор: Багшлах сайхан шүү дээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор Монгол-Оросын хамтарсан III сургуульд тооны багшаар ажиллаж байхтай таарч бидний дунд хөнгөхөн яриа өрнөв.

-Сайн байна уу? Шавь нартайгаа бужигнаад сайхан байна уу?

-Багшлах сайхан шүү дээ. 2016 оны сонгуулийн дараа харьцангүй цаг зав чөлөөтэй болсон болохоор багшилж байна. Өмнө нь голдуу гадаад, дотоодын их сургуульд багшилж, лекц уншдаг байснаа энэ хичээлийн шинэ жилээс эхлээд дунд сургуульд багшилж байна. Орос III сургуульд долоо хоногтоо 20 гаруй цагийн хичээлтэй, бараг үндсэн багшийн хэмжээнд, их цагтайгаар ажиллаж байна. Орос III сургууль бол миний өөрийн төгссөн сургууль маань. Би бага байхын л багшлах мөрөөдөлтэй байсан. Том болоод ямар мэргэжилтэй болох вэ? гэж асуухад би “багш болно” л гэж хариулдаг байлаа. Би өмнө нь ч их, дээд сургуульд багшилж байсан. Энэ жил дунд сургуульд багшилж, өөрийнхөө хүсэл сонирхлыг дагасан ажил хийж байгаадаа туйлын баяртай байгаа.

-Хэддүгээр ангид ямар хичээл орж байна?

-Миний үндсэн мэргэжил эдийн засагч. Эдийн засаг, тооны талын хичээл зааж байна. Бага, дунд, ахлах ангиудад ордог. Ерөнхий боловсролын сургуульд хичээл заахад их гэгээлэг, сайхан байдаг юм байна. Хичээлээ орос хэл дээр, тогтсон программын дагуу зааж байна. Дунд сургуулийн сурагчид хүүхэд л болсон хойно дүрсгүйтнэ, сахилгагүйтнэ. Ялангуяа бага ангийн сурагчид маань хөөрхөн дэггүйтнэ. Тэр үед эвээр хэлж анхаарлыг нь татах гэх мэт аргуудыг хэрэглэнэ.

-Хичээл заахдаа хамгийн түрүүнд юунд анхаардаг вэ? Хүүхдүүдэд хичээл заах нь таны мөрөөдөл боловч туршлага бага шүү дээ?

-Хичээлээ аль болох сонирхлыг нь татах аргаар заахыг эрмэлзэж байна. Сурагчдаа дагуулж бяцхан аялал хийж нүдээр үзүүлэн таниулахын хүрээнд “Түмэн шувуут” өндөгний үйлдвэртэй танилцуулах, Төрийн ордонтой танилцуулангаа УИХ-ын гишүүдээр эдийн засгийн энгийн мэдээллийг яриулах гэх мэтээр аль болох хичээлийн агуулгыг баяжуулан заахад анхаарсан. Дээд сургуульд багшилж байсан. Дунд сургууль, дээд сургуулийн хооронд ялгаа бас бий. Надад дунд сургуульд заах нь илүү сонирхолтой сайхан байна. Тийм ч учраас би анх хичээлийн цөөхөн цаг авч эхэлсэн бол одоо хичээлийн цагаа олон болгож бараг үндсэн багшийн хэмжээнд хичээл ихтэй болсон. Тиймээс их, дээд  сургуульд лекц тавих, хичээл заах цагийнхаа хэмжээг багасгахаас аргагүй болсон.

-Та хаана мэргэжил эзэмшсэн бэ?   

-Би багаасаа л тооны хичээлд сонирхолтой, олимпиадад оролцоод явдаг хүүхэд байсан. Бельгийн Вант улсад Европын их сургуульд эдийн засагч мэргэжлийг эзэмшиж, мэргэжлээрээ ШУТИС-д магистрийн зэрэг хамгаалсан. Их сургуулиа төгссөн цагаасаа хойш их, дээд сургуульд багшилж лекц унших болсон доо.

-Төгссөн сургуульдаа ирэхэд хэрхэн угтав? Оросууд энэ тал дээр хэр вэ?

-Манай сургуулийн багш нарын ихэнх нь буюу 90 хувь нь орос багш нар. Сайхан хамт олон дунд ороод ирсэн болохоор эхнээсээ зарим нэг багштайгаа сайхан нөхөрлөөд эхэлсэн байна.

-Та чанга багш уу, эсвэл зөөлөн үү?

-Хатуу багшийн тоонд орохгүй байх аа. Миний уг хүний зан характер зөөлөн талдаа. Ажил дээр ч тэр би ер нь уурлаж уцаарлаад байдаггүй. Аль болох хүүхдүүддээ хэлж, тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Тэгээд болохгүй зүйл дээр яалт ч хэлнэ ээ бас. Ер нь багш бол ямар ч онцлогтой хүүхдийн аргыг нь олж хичээлээ заах ёстой. Аргыг нь олж болдог ч гэж ярьдаг.

-Хэдэн төгрөгийн цалинтай вэ? Танай сургууль бусад сургуулийг бодвол өндөр биз?

-Багш нарын авдаг цалинг л авч байна. Хүмүүсийн цалинг зарлаж яг тэд гэж хэлээд яахав. Төгссөн сургуульдаа өөрийн чадах чинээгээрээ тус дэм болж, нийгэм эдийн засгийн суурь, анхны мэдэгдэхүүнийг сурагчдадаа олгочих юмсан гэж зорилгоор багшилж байна даа.

-Саяхан багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаясан. Багш хүний хувьд та энэ тэмцлийг дэмжив үү? Багш нар эсэргүүцлээ илэрхийлснийг та юу гэж харав?

-Манай Орос III сургуулийн хувьд хоёр улсын Засгийн газрын хоорондын комиссын гэрээ хэлэлцээрээр явдгийн хувьд багш нарын ажил хаялтад шууд утгаараа оролцож жагсаагүй л дээ. Гэхдээ багш нарын тэмцлийн хувьд хэлэхэд багш нарын цалинг нэмэх тал дээр санал нэгтэй байхаас аргагүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам буюу МАН мөрийн хөтөлбөр дээрээ багш нарын цалинг нэмнэ гэсэн амлалттайгаар сонгуульд оролцож байсан. Хоёр, гурван ч жилийн улсын төсөв хэлэлцэгдэхэд цалин нэмэхтэй холбоотойгоор амлалтдаа хүрч, ажиллаж чадсангүй. Тиймдээ ч багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн байх. Өнөөдөр инфляцийн түвшинтэй уялдан цалин хөлс нэмэгдэж явах ёстой. Гэтэл инфляци хоёр оронтой тоо руу орох хэмжээнд өсчихлөө, энэ нь багш нарт, амьдралд хүнд тусах нь тодорхой. Багш нар эрхээ хамгаалж тэмцэх нь зөв. Тэмцсэний эцэст ч тодорхой үр дүнд сая хүрсэн байх. Ер нь багш нарын ажил хөдөлмөр гэдэг маш хүнд шүү дээ. Хоёр, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд олон бий. Нэг ээлжээр ажиллаж байгаа би гэхэд багшийн ажлын ачааллыг мэдэрч байхад анги хэтрэлттэй олон хүүхэдтэй ангид хичээл зааж буй багш ямар их ачаалал дунд байх вэ гэдэг нь ойлгомжтой вэ. Цаашид ч багш нарын цалин хөлс нэмэх дээр төр засгаас анхаарахаас өөр арга байхгүй.

-Таны гэр бүлд багш хүн бий юу?

-Манай ээж багш хүн. Хөгжим бүжгийн дунд сургуульд олон жил багшилсан. Манай өвөө их сургуульд багшилж байсан. Тэгэхээр манай удамд багш нар байна аа гэж хэлж болно.

Б.ДОЛЗОДМАА " Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ёхуо (124.158.107.12)
    ах нарынхаа гүзээг цүндийлгээд өөрөө ч гэсэн хусмийг нь долоогоод л долигнож долдигноод л явдаг хүн багш хийж чадах уу
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Харсан хүн байна аа (175.38.117.60)
    Улс орон самралгүй ингаад багшаа хийгээд л явж байвал хичнээн сайхан, битий айлын хүүхдүүдийг алаг үзээд загнаж зодоод байгаарай хүүхдээ айхтар муухай зоддог юм билээ
    2018 оны 10 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top