x

Л.Ганхөлөг: Рекетүүд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон. Хэрэв харилцан зодоон, биеэ хамгаалах үйлдэл хийвэл шууд хорих ял авна

“No double standart” болон “No war” хөдөлгөөний залуус өчигдөр шүүхийн шийдвэрийн дагуу цахим бугуйвч зүүлээ. Энэ талаар Л.Ганхөлөгтэй ярилцлаа.

-Та бүхэн шүүхийн шийдвэрийн дагуу цахим гав зүүчихлээ. Энэ талаарх байр сууриа илэрхийлээч?

-Эрх баригчдыг шүүмжилснээс болоод л өнөөдөр бидний таван залуу цахим гав зүүж байна. Цахим гав зүүх явцад бөөн үйл явдал боллоо. Гадаа нь рекетүүд ирчихсэн, Одког барьж авч заамдаад, Билгүүнийг мөргөөд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон.

Цахим гав зүүсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар нийтийн хэв журам зөрчиж болохгүй юм байна. Жишээлбэл, бид тэр хүмүүстэй харилцан зодоон хийх, биеэ хамгаалах үйлдэл хийх л юм бол шууд хорих ял авах юм байна л даа. Өмнө нь биднийг заналхийлж “Танай галерейг шатаана” гэж байсан нөхөр шүүхийн гадаа бүлэг этгээдтэй ирж, биднийг албаар хэрэгт унагах үйл явц өрнөж байгаа юм. Бид 12:00-15:40 цаг хүртэл нийт гурван удаа цагдаа дуудсан. Гэвч цагдаа ирээгүй. Иймэрхүү байдалтай цахим гав зүүх үйл явдал өрнөлөө. Дээрээс нь Билгүүн бид хоёр Сүхбаатар дүүрэг рүү шилжиж байгаа.

Гэтэл шүүхийн шийдвэр, шүүх, прокурор гурвын харилцан уялдаагүй ажиллагаанаас болоод Билгүүн бид хоёр орох оронгүй, байх газаргүй гадаа хоног төөрүүлэх болчихлоо. Прокурор бид хоёрын хүсэлтийг хангатал гадаа гудамжинд хэд хонох юм шиг байна. Тиймэрхүү байдалтай л байна.

-Хэд хэдэн сарын хугацаатай зүүж байгаа вэ?

-Э.Одбаяр 13 сар, бусад нь 12, 12 сарын хугацаатай зүүж байгаа.

-Энэ хооронд ямар нэгэн зөрчил гарвал иргэн Д.Монголхүүгийн кейсийг давтах нь ээ?

-Тийм. Яг л тэр процессийг бидэн дээр хэрэгжүүлэх гээд байна.

-Цахим гав зүүж байх хооронд өөр зүйл тохиолдов уу?

-Сая Чинбат дүүрэг дотроо байхад нь “Дүүргээс гарлаа” гэсэн мессэж ирсэн гэнэ. Одбаярыг гэртээ байж байхад нь “Яаралтай залга” гэсэн гэнэ. Цахим гав зүүсэн тохиолдолд маш эрсдэлтэй л юм байна. Байнгын л шоронд орох вий гэсэн айдас дагах юм байна.

-Та бүхэнд цахим гавыг зүүж байхад ямар нэгэн сануулга болоод хийж болохгүй үйлдлүүдийг танилцуулсан уу?

-Энэ ерөөсөө л үйлдэл болгон л шоронд орох эрсдэлтэй. Батарей дууслаа, шорон. Эвдэрлээ, шорон. Цахим гавтай айхавтар болгоомжтой, дээд зэргийн хяналттай л харьцахгүй бол бүх зүйл нь зөрчил үүсгэгдэнэ. Зөрчил үүсгэвэл тэгээд л хорино гэсэн зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулаад л зүүлгэж байна даа.

-Эвдэрч гэмтсэн тохиолдолд нөхөн төлбөр өгөөд буцаагаад зүүнэ гэсэн зүйл байхгүй юу?

-Эвдрэл гэмтэл нь юунаас болсон бэ гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ярилцах юм шиг байна. Тэр нь гадны нөлөөтэй бол торгуулиа төлөөд дахин худалдаж авах ч юм уу тиймэрхүү байдалтай байх бололтой. Шууд хэлэхэд ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч зохицуулалтгүй л зүүлгэлээ.

Энэ чинь уг нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлж буй хөнгөн төрлийн ял шүү дээ. Цахим гав гэдэг нь хөнгөн ялыг хүнд ял болгож хорих зориулалттай л зүйл юм байна. Дээрээс нь Монголын ихэнх иргэн тодорхой хаяггүй, байр түрээслэдэг. Гэтэл би өнөөдөр Сүхбаатар дүүрэг рүү шилжих хөдөлгөөн хийснээр бараг л банкны зээл авах гэж байгаа юм шиг тайлбарлаж байж дүүрэг шилжүүлэх бололтой юм шиг байна.

-Та аль дүүргээс шилжиж ирж байгаа вэ?

-Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү шилжиж ирж байгаа.

-Танд нэмж хэлэх юу байна вэ?

-Цахим гав зүүнэ гэдэг маш аюултай л юм байна. Хамгийн аюултай нь нэг хоног цахим гав зүүх нэг хоног шоронд суух нь ялын хувьд яг адилхан байхгүй юу. Нэг тэнцүү нэг. Үүнийгээ маш хөнгөн ял оноож байна гэж байгаа боловч цаагуураа цахим гавыг цэнэггүй болгох, эвдлэх, дээрээс нь сая Одбаяр руу бүлэг этгээдүүд дайрлаа шүү дээ. Тэдгээр хүмүүсээс биеэ хамгаалсны төлөө хорих санкц руу шууд шилжүүлэх маш аюултай үйл явц л болоод байна. Нэг илүү үйлдэл хийхэд л биднийг шууд хорино.

Өөрөөр хэлбэл, бид тэсрэх бөмбөг биедээ агуулаад явж байгаатай адил болчихлоо. Тэр дэлбэрлээ л бол шууд хорих ял. Жишээ нь, би хэнд ч халдаагүй, хэнд ч хохирол учруулаагүй, ямар ч ял эдлэх зүйл хийгээгүй мөртлөө 12 сар буюу бүтэн жил хорих ангид хоригдох ийм ял үүрэхээр болчихлоо.

Дараа жилийн энэ өдөр миний ял дуусна. Дээрээс нь энэ хуулийн хийдэл гэх юм уу, эсвэл бусдад бэлтгэж өгсөн занга гэх юм уу хэний явуулга гэдгийг нь сайн мэдэхгүй хүмүүс үүнийг ашиглаад, нийтийн хэв журам зөрчих буюу тэр үйлдлийг хийсэн тохиолдолд биднийг маш амархан хорих анги руу явуулах боломжийг бусад хүмүүст бүрдүүлж өгсөн байгаа юм. Энэ бол дахиж сайн ярилцах ёстой зохицуулалт юм байна.

Хуулийг дахин магадлах ёстой. Цахим гав Монголд туршилтын журмаар явж байгаа. Маш олон хүн үүнд туршигдаж байгаа. Үүгээр хорих ял авдаг байдал утгаа алдсан юм байна. Үүнийг л бид хэлж мэдэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 6 цаг 26 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 7 цаг 2 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 7 цаг 11 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 7 цаг 33 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 7 цаг 43 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 8 цаг 50 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 10 цаг 5 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top