x

Тавдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажилуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй.  Хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеүдээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд хур тунаданы давтагдал ихтэй байх магадлалтай ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 17-19 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 15 цаг 25 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 17 цаг 16 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав 17 цаг 52 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв 18 цаг 21 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 19 цаг 16 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 19 цаг 17 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 19 цаг 18 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 19 цаг 20 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 19 цаг 24 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 19 цаг 24 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 19 цаг 26 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ 19 цаг 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 20 цаг 41 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 21 цаг 57 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 22 цаг 20 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 22 цаг 21 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 22 цаг 22 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 22 цаг 22 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 22 цаг 24 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 22 цаг 52 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн...
Top