x

Д.Отгонболд: Холын замд халтиргаа гулгаа үүсэж, даваа гүвээ хаагдаж болзошгүй байна

Цаг уурын байгууллагаас өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг мэдээллээ.

Хүчтэй салхи, шороон шуурга гамшгийн хэмжээнд хүрэх тул хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд танилцууллаа.

Тэрээр "Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн малд болон автомашинтай явж байгаад төөрсөн дуудлага ирсэн. Онцгой байдлын алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгааллаа.

Иргэд малчид, жолооч нар мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа цаг агаарын мэдээллийг сонсож байх, бага насны хүүхэд болон өндөр настай хүнийг хараа хяналтгүй орхихгүй байх, малаа гэртээ ойрхон бэлчээх, мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцаслаж, тээврийн хэрэгсэл болон холбоо барих найдвартай байдлыг хангахыг анхааруулж байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалан авто замд халтиргаа гулгаа үүсэж, даваа гүвээ хаагдаж болзошгүй байна. Иймд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, нөөц шатахуун, дулаан хувцастай явах, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг зөвлөе.

Иргэд, малчид салхи шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хүчтэй салхи, шуурганы улмаас галын аюулгүй байдал алдагддаг тул ой хээрт ил гал түлэхгүй байх, бага насны хүүхдэд чүдэнз болон асаагууртай явуулахгүй байх, үнс нурмаа зориулалтын тагтай саванд эсвэл нүхэнд хийж булах хэрэгтэй.

Гэр, хашаа байшин, саравч, худгийн ойр орчимд 100-гаас доошгүй өргөнтэй зурвас татах, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулъя" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top