x

О.Баасанхүү: Улсын дээд шүүхээс Лу.Гантөмөр даргад тамгын хяналтын дугаарыг ойрын хугацаанд олгоно

АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүүгээс цаг үеийн холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа.

-Лу.Гантөмөр дарга шүүхэд нэрээ бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Одоо тамгаа авах ямар боломж байна?

-Тамга гэдгийг модон юм уу эсвэл хуванцар ч гэдэг юм уу харагдах байдлаас нь олон нийт ойлгоод байх шиг байна. Гол учир нь тамганы дотор байгаа хяналтын дугаарт агуулагддаг. Хуулиар тухайн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх итгээд тэрхүү хяналтын дугаарыг эзэмшдэг. Улсын дээд шүүхээс Лу.Гантөмөр даргад хяналтын дугаарыг ойрын хугацаанд олгоно гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, өмнө нь байсан хяналтын дугаарыг өөрчлөөд шинэ дугаар авах гэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ асуудлыг шийднэ шүү дээ. Тиймээс төрийн байгууллагад материалаа өгчихсөн учраас хүлээж байна. Ер нь маш ойрын хугацаанд гэж найдаж байна. Удаах шаардлага, шалтгаан байхгүй.

-Өнгөрсөн хугацаанд тамгатай холбоотойгоор үүсээд байсан асуудлуудыг яаж шийдвэрлэв?

-Тухайн үед намын даргаа томилж амжаагүй байсан. Тиймээс намын өмнөх дарга болох С.Эрдэнэ гэж хүн тамганы хяналтын дугаарыг эзэмшиж байсан.

Энэ утгаараа хяналтын дугаарыг өөрчлөөд шинэ дугаар авсан. Энэ дугаарыг С.Эрдэнэ дарга эзэмшиж авч явах боломжгүй гэдгийг Дээд шүүх нэгэнт тогтоосон шүү дээ. Тиймээс гэрчилгээнд өөрчлөлт орсон. Иймд шинээр сонгогдсон намын дарга хяналтын шинэ дугаар хийлгэж эзэмшээд явах бүрэн боломжтой.

-С.Эрдэнэ даргатай ойлголцсон уу. Ойлголцох ажлыг хийж байна уу?

-Аливаа зүйл дүрэм журам, хуулийн хүрээнд явна шүү дээ. Намын Их хурал, Үндэсний бодлогын хороо хуралдаад намын даргаар Лу.Гантөмөр даргыг сонгосон. Ингээд Улсын дээд шүүхэд Лу.Гантөмөр гэж хүн Ардчилсан намын даргаар бүртгэгдсэн. Тиймээс өнөөдөр хууль дүрмийнхээ дагуу манай намын ажил явж байна. Намд гавьяа байгуулсан маш олон хүн бий. Гэхдээ би гавьяа байгуулсан гээд өмчлөөд яваад байж болохгүй. Нам гэдэг бол дүрэм журам, олонхоороо шийддэг, явдаг. Тэр журмаараа явах ёстой гэж бодож байна. Ер нь мөнхийн намын дарга гэж байж болохгүй.

-Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байна. Та тус хуульд ямар дүгнэлттэй байгаа вэ?

-Сонгуулийг зардлыг багасгая гэж байгаа нь зөв. Жишээлбэл, зузаан цаасан дээр хэвлэсэн сэтгүүл, плакатыг тойргийн айлуудаар тараадаг. Тэрийг болиулж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ нь зөв. Нэр дэвшигчийн уулзалтад ирсэн сонгогчид тэрхүү тараах материалыг өөрсдөө авсан нь дээр. Сонгогчид өөрийнхөө дэмжиж байгаа хүний материалыг л авна шүү дээ. Өмнө нь тухайн тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчийн материал овоорчихдог байсан.

Хоёрдугаарт, ухуулагч нэртэй ухуулагч биш хүмүүс ажилладаг байсан. Тэрийг болиулж байгаа гэж ойлгосон. Угтаа бол ухуулагчид ухуулга хийж байгаа нэр дэвшигчийнхээ талаар чин сэтгэлээсээ сурталчлах ёстой. Гэтэл аав ээжийнхээ ятгалаг, шахалтаар ихэвчлэн оюутнууд ухуулагч хийдэг. Гэртээ зүгээр сууж байхаар ухуулга тараасан болоод цалин авъя гээд халуун наранд хатаж үхтлээ явдаг. Айлын хаалганд нь өлгөчихдөг. Хогийн саванд нь хийчихдэг. Энэ мэтээр баахан үргүй зардал гардаг. Үүнийг болиулах нь зөв.

-Жагсаалттай холбоо МАН-ын саналыг та хэрхэн дүгнэж байна?

-48:28-аараа хийгээд сурчихсан нь дээр шүү дээ. Улаанбаатарын төлөөллийг багасгаж болохгүй. Учир нь хүн амын 50 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. МАН-ын танилцуулж байгаа 38:38-ийг дэмжихгүй байгаа. Ямар ч судалгаа байхгүй. Хэдэн хулгайч нарыгаа урдуураа оруулахын тулд тоогоо нэмж байна. Жагсаалтыг улс даяар эрэмбэлүүлэх хэрэгтэй. Жагсаалтаар нэр дэвших гишүүдийн тоог 28 гэж бодъё. Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн хүн 100 хувь гарна. 28-т бичигдсэн хүн 100 хувь гарахгүй гэж хэлж болохгүй. Ард түмэн нэгдүгээрт бичигдсэн хүнийг дугуйлмаар байна уу, 28-т бичигдсэн хүнийг дугуйлмаар байна уу гэдгийг өөрсдөө шийдэг л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 6 цаг 25 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 7 цаг 1 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 7 цаг 10 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 7 цаг 32 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 7 цаг 42 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 8 цаг 49 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 10 цаг 4 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top